2008.01.01
СЕХ-ны гишүүдийг өөрчлөх нь зөв
СЕХ-ны гишүүдэд нэр дэвшигчдийн талаар дахин ярилцахаар болов
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах болон Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг томилуулах тухай саналыг авч хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэн.Сонгуулийн ерөнхий хороо есөн гишүүнтэй.
Үүнээс таван гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон байна. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг, Улсын дээд шүүхээс хоёр, УИХ-аас хоёр хүнийг нэр дэвшүүлэн томилдог аж. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын Р.Раш, Заавал СЕХ-ын бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлага байгаа юм уу, энэ хорооны гишүүдийн 60 хувийг өөрчлөх нь байна шүү дээ хэмээн асуухад С.Ламбаа гишүүн, Өөрчлөх нь зөв.
Гишүүдийн бүрэн эрхийг хугацаатай баталдаг. Өөрчлөлтийг хийхгүй бол хожим хардлага дагуулж мэднэ гэлээ. УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ч.Сайханбилэг нар байнгын хорооны даргаас, Байнгын хорооноос Үндсэний Статистикийн газрын дэд дарга Б.Эрдэнэсүрэн, Гаалийн Ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нарын нэр дэвшүүлээд тогтоолын төсөл хийгээд ороод ирлээ. Энэ хоёр хүнийг хэн, хаанаас, яаж дэвшүүлээд байна. Ингэж дур мэдэж асуудалд хандаж болохгүй. АН-ын бүлгээс хоёр хүнийг санал болгосон.
ИЗНН-аас ч мөн тэгвэл нэр дэвшүүлнэ. Энэ талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэх хэрэгтэй хэмээн саналаа илэрхийлж байлаа.Харин УИХ-ын гишүүн З.Энхболд УИХ-аас нэр дэвшүүлэх хоёр хүний асуудлаа түр хойшлуулаад ном журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн хүмүүсийн асуудлаа эхлээд шийдье гэсэн санал гаргаж, гишүүдээс санал хураахад дэмжлэг авсангүй.Ингээд уг асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр авч хэлэлцүүлсний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хороог дахин хуралдуулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.