ОХУ-ын шинэ ерөнхийлөгч В.Путин тангараг өргөлөө
2008.01.01

ОХУ-ын шинэ ерөнхийлөгч В.Путин тангараг өргөлөө

Кремлийн их ордонд ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэллээ.

Ерөнхийлөгчийн суудлаа шилжүүлэн өгч буй Дмитрий Медведев өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүндтэй хариуцлага хүлээж байснаа  илэрхийлэн, ажлаа товч тайлагналаа. Тэрбээр Владимир Путиныг ерөнхийлөгч болж байгаад баярлаж байгаагаа хэлээд, түүний цаашдын ажилд амжилт хүссэн юм.  

Үүний дараа шинээр сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөж эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэхээ мэдэгдээд,хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө хүчин зүтгэхээ тангараглалаа.

Тэрбээр гурав дахь удаагаа тангараг өргөж байгаа бөгөөд энэ удаад ерөнхийлөгчийн албыг зургаан жил хаших юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.