2008.01.01
Франц, Грекийн сонгуулийн дараа еврогийн ханш унажээ
Франц, Грекийн сонгуулийн дараа еврогийн ам.доллар болоод паундтай харьцах ханш буурсан байна. Евро паундын эсрэг ойрын гурван жилд байгаагүйгээр буурчээ. Харин ам.долларын эсрэг нэгдүгээр сараас хойшхи доод төвшин 1.295-д хүрсэн байна.
Еврогийн ханш томоохон хөрөнгийн биржүүд дээр ч унаж эхэлжээ. Грекийн парламентын сонгуульд нэр дэвшсэн намууд бүгд өмнөх жилүүдийн сонгуулийн саналаасаа хоёр, гурав дахин бага санал авсан. Харин Францын сонгуульд социалист намын Франсуа Олланд ялалт байгуулснаар өрийн эсрэг бодлого боловсруулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.