2008.01.01

Дэлхийн гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна

Үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхах нь бараг үгүй. Ийн адил улсын үндэс бол гэр бүл юм.

Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Тийм учраас энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг.

Энэхүү уламжлал тогтоод хэдийнэ 18 жилийг ардаа орхиж. Харин Монгол Улсын хувьд энэхүү өдрийг тэмдэглээд долоон жил болжээ. Энэ өдөр дэлхийн эрдэмтэн мэргэд гэр бүлд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэтийн зорилгоо тодорхойлдог юм.

Илтгэлийн сэдэв тухайн үеийн тулгамдсан асуудал байдаг бөгөөд 2005 онд "Гэр бүлийн амьдрал ДОХ, ХДХВ-ын нөлөө", 2007 онд "Гэр бүл ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн" сэдвээр арга хэмжээ зохион байгуулж байсан бол энэ жил үйл ажиллагаагаа ''Гэр бүлийн хуримтлал үүсгэх" уриан дор тэмдэглэж байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.