2008.01.01
Хуулийн төслийг эргүүлэн татах шаардлагагүй
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд 1 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2007 онд олгож байжээ. Өнөөдөр цэргийн хөдөлмөрийн онцлог байдлаас шалтгаалан 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй бол нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож байгаа аж.
Ингэхдээ цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмийг нэг удаа, 19.2 дахь хэсэгт Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заасан байна.Гэтэл 2000 оноос өмнө цэргийн тэтгэврээ тогтоолгосон 5165 иргэнд дээрх заалт хамаарахгүй байгаад харамсаж буй талаар цэргийн тэтгэвэрт гарсан ахмадуудаас төр захиргааны холбогдох байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж байсан ч энэ асуудал шийдэгдэхгүй байсаар байгаа юм.
Хүсэлт, гомдол гаргасан ахмадууд өнөөдөр цэргийн алба хаасан иргэний тэтгэвэрт гарахдаа авч буй 10 сая төгрөг бидний авч байсан 1 сая төгрөгийн харьцаа шударга биш байна. Иймд 36 сарын тэтгэвэрийн тэтгэмжийг олгохдоо биднийг алагчлан үзэхгүй байх гэж үзэж байгаа аж. Түүнчлэн тэдгээр ахмадууд тэтгэврийн зөрүүнд хоёр өрөө байр авах хүсэлтэй байгаагаа ч Ажлын хэсгийнхэнд уламжилжилсан гэлээ.
Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд дахин хуулийн төсөл санаачлах шаардлагатай гэж үзэж буйгаа ахмадууд илэрхийлсэн байна. Хэлэлцүүлгийн явцад тэтгэврийн тэтгэмж, буцалтгүй тусламж гэсэн ойлголт хоорондоо ялгаатай тул тэдгээрийг салгаж ойлгох хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байсан. Ингээд төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хуулийн төслийг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзсэн тул Ажлын хэсэг дахин хуралдаж асуудлыг Байнгын хороонд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн хуралдаанаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг чуулган, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ламбаагаар ахлуулан байгуулахаар тогтов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.