2008.01.01
Гадаадын хөрөнгө оруулалтыг Засгийн газар зохицуулдаг болно
Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд суухыг шаардав
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ өдрийн хуралдаанаар 31 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолыг хэлэлцэх талаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл танилцуулж асуудлуудаа цаг алдалгүй хэлэлцэхийг сануулж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ирэх оны төсвийн төсөөллийг гаргахдаа Дотоодийн нийт бүтээгдэхүүнийн өсөлтийг 20 шахам хувиар тооцож гаргасан нь хэр бодитой үзүүлэлт болохыг лавлаж байв. Учир нь дэлхий дахинд эдийн засгийн байдал тогтворгүй, Грек, Испани, Португаль зэрэг орнууд санхүүгийн хямралтай, Европийн бүсийн орнууд тэдгээрийг хямралаас гаргахын тулд яах вэ гэдгийг хэлэлцсээр байгаа ч гарц олохгүй байгаа.
Мөн дэлхийн эдийн засагчид 2008 оны санхүүгийн хямрал ирэх онд давтагдаж болзошгүй гэдэг анхааруулгыг өгч буй үед аж үйлдвэр гэх юмгүй, дан ганц түүхий эдээ гадагш гаргаж амь зогоодог Монгол Улсад эдийн засгийн өсөлт 2013 онд 20 хувьд хүрнэ гэж зарлах нь хэтэрхий сонгуульд зориулсан улстөр явж байгаа юм биш үү гэж сануулсан юм.
Сангийн сайд Д.Хаянхярваа "Ирэх жил Оюутолгойн ордын үйлдвэрлэл ашиглалтад орохоор байгаа. Гол нь үүн дээр л түшиглэсэн. Гэхдээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс доогуур гарах төлөв бий. Тиймээс хямрал тохиолдож болзошгүйг анхаарч байгаа" гэж мэдэгдсэн бол Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал "Цаг хугацаа байгаа учраас төсвийн хүрээний мэдэгдлээ засч залруулж болно" гэлээ.
УИХ-ын гишүүн.Н.Батбаяр "Монгол Улсын гадаад өр хэд болчихоод байгаад яагаад хариулт өгөхгүй байна вэ. Хэнээс юугаа нуух гэсэн юм. Энэ асуудлыг байнгын хорооны хурал дээр хэлэлцэх үед Засгийн газар болон Монголбанкны мэдээлэл зөрүүтэй байсан. Яагаад зөрсөн талаарх мэдээллийг гишүүдэд дэлгэрэнгүй тайлбарлана гэж амлаад чуулганаар хэлэлцэхээр болсон биз дээ. Гэтэл одоог хүртэл гадаад өрийн задаргааг үзүүлэхгүй байна" хэмээв.
Энэ асуултад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч хариулахдаа 2011 оны дөрөвдүгээр улиралд гаргасан судалгаагаар Монгол Улсын гадаад өр нийт дүнгээрээ 9.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд хувийн хэвшлийн байгууллагуудын гадаадаас авсан зээл ч багтаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар, төв банкны өр ч багтаж байгаа. Харин 2012 оны эхний улиралд гадаад өр хэд хүрээд байгааг одоогоор хараахан гаргаагүй байна гэсэн хариулт өгсөн юм.
Асуулт тавьсан гишүүн "Монгол Улсын гадаад өр одоо хэд хүрчихээд байгааг төв банк, Сангийн яам хэлж мэдэхгүй сууж байгааг юу гэж ойлгох вэ. Аль ч байгууллагын захирал ямар өртэй байгаагаа мэддэг. Гэтэл Монгол төрийг авч явж буй сайд дарга нар нь хэдэн төгрөгний өртэй гэдгээ мэддэггүй юм байна.
Түүнээс гадна ийм чухал асуудал хэлэлцэж байхад Ерөнхий сайд С.Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь ямар учиртай юм. Энэ хүн ер нь Монголд байна уу. Эсвэл Интерполоор хайлгах уу, хурлын даргаа. Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд оролцуулахыг хүсч байна" хэмээн дуугаа өндөрсгөсөн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуух асуулттай гишүүд олон байсан бөгөөд үдээс өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж дуусалгүй завсарлав.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж байв.
Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь уг хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзэж байхад зарим гишүүд бизнесийн эрх чөлөөнд халдсан хэрэг болно гэж байв. Ийн Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Тус хууль батлагдсанаар уул уурхай, эрдэс баялаг, банк, харилцааны гэх мэт олон байгууллагад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлд Засгийн газар хяналт тавьж, зөвшөөрөл өгдөг байхаар хуульчиллаа. Өмнө нь манай улсад ийм нэр төрлийн хууль эрх зүйн зохицуулалт байгаагүйгээс Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй "Саусгоби сэндс" компани нь Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр хяналтын хувьцаагаа Хятад улсын хөнгөн цагаан үйлдвэрлэгч "Чалко" компанид 889 сая ам.доллараар худалдсан хэрэг гарч байсан юм.
Гэхдээ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас "Саусгоби сэндс" компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан юм. Дээрх хууль батлагдсанаар энэ мэт асуудал бүгд хяналтад орж, ирлээ.

Нийтлэлч
Э.Оюунцэцэг
Эх сурвалж
"Нийслэл Таймс" сонин
Э.Оюунцэцэг
Эх сурвалж
"Нийслэл Таймс" сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.