2008.01.01
Хурандаа нарт өмгөөлөгч томилсон ч татгалзжээ
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр захирагчийн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, хангалттай ажиллаж чадаагүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгагдан, хоригдож буй цагдаагийн экс дарга нарт энэ сарын 16- нд өмгөөлөгч томилжээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс хурандаа нарт өмгөөлөгч томилж өг гэсэн хүсэлт ирүүлсний дагуу тэд ийнхүү дөрвөн өмгөөлөгч томилсон байна. Өмгөөлөгчдийн зөвлөлөөс уг шийдвэрээ хоригдож буй хурандаа Ш.Батсүх, Г.Ганбаатар, Н.П.Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Ч.Амарболд, О.Зоригт нарт өчигдөр танилцуулжээ. Гэвч тэд “өөрсдөөс нь лавлалгүй томилсон өмгөөлөгчдөөс хууль зүйн туслалцаа авахгүй” хэмээн татгалзсан аж. Ингээд тэд шинээр томилогдсон өмгөөлөгчдийг цуцалж өгөх тухай хүсэлтээ өчигдөр Өмгөөлөгчдийн холбоонд ирүүлсэн байна.
Ингэснээр Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл Сүхбаатар дүүргийн шүүхийн “шахалтаар” хурандаа нарт хоёр дахиа өмгөөлөгч томилсон явдал болж байгаа юм. Харин хурандаа нарын хувьд өөрсдөөс нь хүсэлт авалгүйгээр дур мэдэн томилогдсон өмгөөлөгчдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдэж байгаа нь энэ юм. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс Ч.Амарболдод Б.Баярцогтыг, Ш.Батсүхэд Н.Алтан-Өлзийг, О.Зоригтод А.Ундрахыг, Г.Ганбаатарт Б.Баярыг тус бүр сонгоод байжээ. Гэвч үйлчлүүлэгчид нь тэднээс татгалзсан тул өмгөөлөгчид нь ч бас татгалзсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.