2012.07.10

Цэнгэлдэх рүү ингэж очно

А", "Б", "Д", "Ж" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны" гүүрний урд уулзвараар баруун тийш эргэх, эсвэл Замын цагдаагийн газрын урд уулзвараар гарч, Махатма Гандигийн нэрэмжит гудамжаар зорчиж тус тусын зогсоолд хүрч байрлана.

Харин 'V, "Г" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Зайсангийн гүүрээр зүүн эргэж, Их тэнгэрийн замаар, эсвэл "Нарантуул" ОУХТ-ийн урд уулзвараар "Дүнжингарав"-ын урд талын шинэ замаар чигээрээ нэвтэрч зогсоолдоо оч-но.

Автомашинуудад олгож буй "М" зөвшөөрөл хоёр төрөл байгаа бөгөөд зөвхөн хурдан морины барианы газарт очих эрхтэй. Дээрх найман төрлийн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслууд хурдан морины барианы газарт очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч, баруун "Эмээлт" өртөөгөөр өнгөрөн, Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж, зогсоолд байрлана.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.