Иргэдийн газрыг баталгаажуулах Ажлын хэсэг байгуулав
2012.08.17

Иргэдийн газрыг баталгаажуулах Ажлын хэсэг байгуулав

БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар Богдхан уулын дархан цаазат газрын асуудал болон нүүрс тээвэрлэлтийг зохицуулах зорилгоор өчигдөр тушаал гаргалаа. Хан-Уул дүүргийн XI хорооны иргэд хашааных нь газрыг давхар дуулж олгохоос хамгаалж өгөхийг хүсэж, тус яаманд ханджээ. Энэ дагуу БОАЖЯ, Хан-Уул дүүргийн Газрын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захир гаа болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ.

Тэд тус хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан орчим оршин суугаа иргэдийн газрын байрлал, кадастрыг шалган тодорхойлж, хүсэл тийг нь хэрхэн шийдвэрлэх талаарх санал болон шалгалтын дүнгээ Сайдын зөвлөлд танил цуулж, шийдвэрл үүлэх аж. Ажлын хэсгийнхэн дээрх нутаг дэвсгэрт оршин суугаа нь тогтоогдсон өрхийн жаг саалтыг гаргаж, тэнд өмнө нь хууль ёсны зөвшөөрөлтэй байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцахааргүй айлуудад газрын кадастрыг нь бүртгэлд оруулж баталгаажуулж өгөх гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.