2012.09.17

УИХ дахь МАН-ын гишүүд дахин Үндсэн хуулийн цэцэд хандана гэв

УИХ дахь  МАН-ын гишүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар батлагдсан Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцсэн байна.  Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг ирц хангалтгүй үед шөнө дөл  хүртэл  хуралдан баталсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн УИХ дахь МАН-ын гишүүд үзэж байгаа аж. Тиймээс уг хуультай холбоотой асуудлаар тус намын 25 гишүүн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахаар болсноо УИХ-ын гишүүн Н.Энхболд, Я.Содбаатар, С.Бямбацогт, Су.Батболд нар мэдэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд, Бидний зүгээс хоёр хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байгаа. Олонхи цөөнхөөр ялгаварлахгүй чуулган, байнгын хороодын хуралдаанд гишүүд ижил тэгш оролцох асуудлыг хөндөж, УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Түүнчлэн Төрийн албаны тухай шинэ хуулийн төслийг санаачлан боловсруулсан байгаа. Учир нь Үндсэн хуулинд нийтийн алба гэдэг нэр томъёо байхгүй. Төрийн албаны хуулийг  нийтийн алба болгож төрийн албаны томилгоог ямар ч цензургүй болгох гэсэн оролдлого хэмээн үзснээр энэ хоёр хуулийн төслийг өргөн барихаар болж байгаагаа тайлбарлав.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.