Г.Баярсайхан: Шороонд дарагдсан 50 залуугийн төлөө Д.Зоригт сайд огцрох ёстой
2011.05.09

Г.Баярсайхан: Шороонд дарагдсан 50 залуугийн төлөө Д.Зоригт сайд огцрох ёстой

"Тал засаагүй яриа" буланд ярилцлага авахаар хэд хэдэн УИХ-ын , гишүүнийг урьсан ч татгалзсан хариу сонслоо. Хэлсэн, ярьснаасаа болж асуудал үүсэхээс болгоомжилж байгаа гэнэ. Энэ парламентын шударга, залуу гишүүдийн нэг Гарьдхүүгийн Баярсайханд дараах асуултуудыг тавьж ярилцлаа.

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичигт гарын үсэгзурсангишүүдийн нэг та. Асуудалд ямар өнцгөөсхандаж байна?

-Энд нэг л зүйлийг тодруулж хэлмээр байгаа юм. Өнөөдөр Монгол хүний үнэ цэнэ, амь насыг бид ямар хэмжээнд үнэлэх ёстой вэ. Төр, засаг иргэдийнхээ амь насыг бодлогоороо яаж хамгаалж байна вэ. Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгүүр уул уурхай. Уул уурхайн замбараагүй үйл ажиллагаа явуулсны уршгаар байгаль орчин асар их сүйдэж байна гэж бүгд. ярьж хэлж байна. Гэтэл байгаль орчны асуудлыг хөндөхийн зэрэгцээ бид монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах тухай ярихгүй байж болохгүй. Өнөөдөр ашигт малтмалын асар олон лицензийг гадагш арилжиж, монголчууддаа ашиг багатай гэрээ хийж байна.Үүний цаана монгол хүнээ үлдээгээд байгаа. Би үүнийг онцгой анхааръя гэсэн.

Хамгийн наад захын энгийн, жишээ дурдахад Налайхын уурхайд 2008 оноос хойш 50 орчим залуу амь насаа алдсан. Гэтэл өнөөдөр тэнд залуус нүүрс ухдаг хэвээрээ, тэд шороо, нүүрсэнд дарагдаж амь насаа алдсаар байна.Түүний зэрэгцээ нүүрс шуудайгаар худалдаж авдаг иргэд хэвээрээ, Улаанбаатарын агаарын бохирдол ядуурал, ажилгүйдэл хэвээрээ байна. Монгол хүний амь нас энэ нүүрснээс хямд болсон юм уу. Хүний амь наснаас илүү албан тушаалтны сандал суудал үнэтэй болсон юм уу гэдэг асуулт гарч байна.Та бүхэн санаж байгаа байх Солонгост явган хүний гүүр нурж нэг хүн амь насаа алдахад л тухайн яамных нь сайд буруугаа хүлээж, хүлцэл өчөөд огцордог. Өнөөдөр манайханд ийм эр зориг алга. Уг нь тэд биеэрээ үлгэрлэх ёстой. Миний хувьд Д.Зоригт сайдыг огцруулах асуудалд хандсан үндэслэл маань энэ. Салбарт нь 50 монгол залуу шороонд дарагдаж амь насаа алдсан байна. Осол, аваарын мэдээ сонины жижигхэн буланд гардаг, үгүй бол чимээгүй өнгөрдөг. Бид ийм хатуу зүрх, сэтгэлтэй болчихсон юм уу. Эсвэл энэ байдал монголын төр, засагт огт хамаагүй юу. Энэ үүднээс би шороо, нүүрсэнд дарагдаж амь насаа алдсан 50 залуугийн араас амийг нь нэхэж, хариуцлага сануулж асуудалд хандаж байна.

Тавдугаар цахилгаан станц барихад хөрөнгө оруулах гэхээр яамны эрхтэн , дархтнууд хувь нэхдэг гэсэн

 

-Экологиос гадна эрүүл мэнд, Улаанбаатарын утааны асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна.Тавдугаар цахилгаан станцын ажлыг яаравчлуулах хэрэгтэй гэж байсан. Энэ асуудал салбарын сайдыг огцруулах үндэслэлд багтсан уу?

-Бид өнөөдөр монгол хүнийхээ эрүүл мэндийн асуудлыг онцолж яримаар байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Хамгийн гол нь монголчууд бидний эрүүл мэнд асар их хэмжээгээр хохирч байна, Энэ утаан дотор кадми, хар тугалга гэх мэт хүний бие организмд орчихвол тэр чигтээ шингэчихдэг хүнд металл агуулагддаг, Юугаар ч хөөлгөж, туулгаад гарахгүй.Хүнийг маш удаан хугацаагаар хордуулдаг, Би гэхэд л Улаанбаатар утаатай болсноос хойш 20 жил амьдарч байна,Тэр хэмжээний бохирдол миний биед бий. Хүн болгонд байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд барилгажуулъя, цахилгаан, дулаанаар хангая гэсэн үндсэн шийдэлд хүрсэн байгаа шүү дээ.Түүнийг хийхийн тулд 100 мянган айлын орон сууцаа барих, барилгажуулахын тулд цахилгаан, дулаанаар хангах ёстой. Гэтэл Монгол Улс эрчим хүчний хомсдолд орчихсон.Тиймээс тавдугаар цахилгаан станцын асуудлыг ярьсан, Тэр нь өнөө хүртэл алга, Энэ тухай олон жил ярьсан, 2008 оноос хойш сонгууль болгоноор бүгд ам уралдан  ярьсан, Манай нам ч ярьж байсан, МАН ч ярьсан, Салбарын яам нь МАН-д очсон учраас тэд асуудлыг яаралтай шийдвэрлүүлж ажил эхлүүлэх ёстой, Гэтэл түүнийгээ эхлүүлэхгүй, зогсонги байдалд байлгах сонирхол бас анзаарагдаж байна. Хэвлэлийн мэдээгээр тавдугаар цахилгаан станцыг барихын тулд барууны болон Японы хөрөнгө оруулагчид ирэхэд салбарын яамны эрхтэн, дархтнууд өөдөөс нь шуудхан "Миний хувь хэд юм бэ" гэсэн хариу өгдөг гэсэн. Иймэрхүү хувийн жижигхэн ашиг сонирхлоос болж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал. шийдэгдэж байна. Энэ асуудлаа шийдэж чадахгүй  байгаа хүнийг сайд байлгах хэрэг байна уу. Өнөөдөр тавдугаар цахил-гаан станцын шавыг тавьж, ажлыг нь шуурхай эхлүүлэх тийм сайд бидэнд хэрэгтэй.

-Эрүүл мэндийн асуудалд юуг онцолж байна?

-Иргэдийн эрүүл мэнд, амь нас гээд ярих юм бол шүүмжлэлтэй зүйлүүд зөндөө байна, Улс төр дэх бизнес бүлгүүдийн нөлөө хэрээс хэтэрлээ. Ялангуяа архи, нүүрсний бүлэглэл. Өнөөдөр Улаанбаатар хотод хавдрын өвчлөл асар өндөр үзүүлэлттэй байгаа. Монголчуудын дунд хавдар залуужсан, Яагаад ингэж байна вэ гэвэл, архидалттай шууд холбоотой. Хамгийн аймшигтай нь архи, нүүрсний лобби бүр УИХ дотор ирээд суучихсан. Архины үйлдвэрлэл зогсолтгүй өсөж байна, Архидалтыг бий болгож байгаа гол хүчин зүйл нь архины үйлдвэрлэл, Америкийн Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтний хийсэн судалгаагаар архины үйлдвэрлэл, архидалт нь шууд хавдрын өвчлөлтэйгөө пропорциональ хамааралтай байна гэсэн үзүүлэлт гарсан байна. Хавдар яагаад залуужаад байна гэвэл өнөөдөр залуучуудын дунд архидалт ихэссэнтэй холбоотой Үүний зэрэгцээ агаарын бохирдол маш их, иргэд чанаргүй хоол хүнс хэрэглэдэг. Нийгмийн өөрийнх нь дотоод хурцадмал байдал, ажилгүйдэл, ядуурал, стресс монгол хүний сэтгэл зүйд нөлөөлж байна, Ялангуяа стресс хүнийг дотроос нь дархлааг сулруулдаг, шууд алж чадах зүйл бол тэр, Энэ болгон тавдугаар цахилгаан станцынхаа ажлыг эхлүүлээгүй, залуус нүүрс, шороонд дарагдаж амь насаа алдаж байгаа асуудалтай холбоотой.

УИХ-ын 57 дугаар тогтоолд монголчуудын том эрх ашиг хөндөгдөж байгаа учраас би шударга ёсны дуу хоолойд нэгдсэн

-УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй биз дээ?

-39,40,57 зэрэг УИХ-аас гаргасан томоохон тогтоол. шийдвэрүүд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, тавдугаар цахилгаан станцтай холбоотой. Гэтэл хэрэгжүүлэхгүй байна. Зохих хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь УИХ-ын тогтоол, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж би үзэж байна. УИХ-ын 39,40,57дугаар тогтоол бол асуудлыг монголчуудад ашигтай байхаар хуульчилсан тогтоол. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь монголчуудад ашигтай байлгах сонирхол салбарын сайдад нь алга гэдгийг нотолж байна. Ийм учраас энэ асуудлыг шударга ёсны үүднээс зайлшгүй гаргаж тавих ёстой гэдэг үүднээс Д.Зоригтыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

-Сүүлийн үед зөвхөн нэг сайдыг бус нэр бүхий дөрвөн сайдыг огцруулах асуудал хөндөнө гэсэн мэдээлэлдуулдсан. Гэтэл АН-ын УИХ дахь бүлэг хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж муу дүн тавьсан нь бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хангалттай үндэслэл болно гэж зарим гишүүн үзэж байгаа юм байна?

-Би нэг л зүйлийг хэлж байгаа. Хамтарсан Засгийн газрын ажлыг дүгнэхэд ажилгүйдэл буурсан уу, иргэдийн амьжиргааны түвшин хэр зэрэг дээшлэв, амлаж байсан цалин, тэтгэврээ нэмсэн үү, үгүй юу гээд хэдхэн үзүүлэлт бий. Үүн дээр 100 мянган айлын орон сууц, төмөр зам, авто зам, тавдугаар цахилгаан станц гэж яриад яах вэ одоо баригдаагүй байгаа юм чинь. Тэгэхээр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үр дүн тодорхой байгаа шүү дээ. Энэ бол дан ганц хамтарсан гэхгүй, энэ Засгийн газрын гурван жилийн ажлын үр дүн гэж би хувьдаа үзэж байгаа.

-Хоёрнам засагтхамтарсан. Одоо аль  талаас гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа нь сонгууль дөхсөн, хоёр нам хамтарч сонгууль хийхгүй учраас замаа хөөхөөр шулуудлаа гэсэн хардлагыг төрүүлж байна?

-Бидний тавьж буй асуудлыг улстөржүүлэх хэрэггүй, Миний хувьд гарын үсэг зурахаасаа өмнө багагүй хугацаанд бодсон, Энэ асуудал зөвхөн нэг намын бус улс үндэстний, зөвхөн тэр 57 дугаар тогтоол гэдэг бол улс орны, олон үеийн монголчуудын том эрх ашиг хөндөгдөж буй учраас би шударга ёсны дуу хоолойд нэгдсэн,

-Тэгвэлта АН хамтарсан засгаас гарах ёстой гэж үзэж байна уу?

-АН бууриндаа эргэж очих ёстой. Энэ бол миний хувь гишүүний байр.суурь юм шүү.

 

Авилгыг шүүмжилдэг гишүүдээ дэмжинэ

-Ш.Сайхансамбуу гишүүн авилгын асуудлаар глөөний сонин"-д өгсөн ярилцлагаасаа үүдэн АТГ-т дуудагдаад эхэлсэн. Үүгээр хэн нэгнийг хэлсэн, ярьснаас нь орсон хэрэгтэн болгож "авлах" явдал эхлэв үү гэсэн хардлага ч байна. Магадгүй түүнээс болсон уу, сүүлийн үед УИХ-ын гишүүд хэвлэлд чөлөөтэй ярилцлага өгөхөөс цааргалах байдал анзаарагдах болдоо, Та ч бас авилгын асуудлаарнэлээн ярьдаг, шүүмжлэлтэй ханддаг гишүүний нэг. Түрүүн "Тавдугаар цахилгаан станц яагаад баригдахгүй байна гэхээр салбарын яамныхан хөрөнгө оруулагчид хувь нэхдэг" гэж хэвлэлийн мэдээлэлбарьж бас нэгэн ноцтой мэдээллийг та өгчихлөө. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би өөрийнхөө байр, суурийг илэрхийлсэн.'Авилга яах аргагүй ярих ёстой асуудал мөн үү, мөн. Би энэ сэдвээр ярьдаг. Авилга Монгол орныгаалзны тор шиг хэрж сүлжилдсэн байна. Үүнийг авилгын индекс тодорхой харуулж байгаа, Энэ чинь монголчууд бидний, Мөн монгол улсын ардчиллын нэр хүндийг унагаж байна шүү дээ.Авилга ямар улсад өндөр үзүүлэлттэй байдаг вэ гэвэл, хууль цаазгүй  анархи, нэг хүний дарангуйлалтай улсад асар өндөр хувьтай байдаг, Манай улс авилгаар Африкийн Мозамбектэй дүйж очсон байна лээ, Мозамбек нэг хүний дарангуйлалтай улс. Бид авилгаа арилгаж чадахгүй бол ардчилсан гэж ярих утгагүй,  Ардчилалд хамгийн гол зүйлнь хүний ярьж хэлэх эрх чөлөө чухал. Би УИХ ын гишүүний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Өөрийнхөө чадлаар олж идсэн хоол амттай, тэр нь хүнд зөв шингэнэ гэж би боддог.Тиймээс авилгыг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт нууц юм гэж байдаггүй, заавал гарч ирдэг. Манай гишүүд авилгын сэдвээр ярьж байгаа, Авилгыг шүүмжилж байгаа гишүүдээ би хувь хүнийхээ үүднээс ч, Ёс зүйн дэд хорооны даргын хувьд ч дэмжинэ, Авилгын индексийг биднээс өмнө дэлхий  гаргаад таньчихсан байна шүү дээ, Тавдугаар цахилгаан станцын асуудал өнөө хүртэл шийдэгдэхгүй байгаа нь үүний нотолгоо,

-Нэр дэвших эмэгтэйчүүдийн босго мөнгөний 50хувийг чөлөөлөөгүй, квотын асуудал, Жендерийнхуульд байр, сууриа илэрхийлээгүй, шинэ залуусын  гарч ирэх боломжийг хаасан гээд ардчиллаасааухарч буй Н.Алтанхуягдаргадаахаягласаншүүмжлэлихбайна. ЭнэмэтАН- ын дотоодод хагарал, зөрчил их байгаа нь хэвлэлээргарсан. Энэ талаар ямарбодолтой байна?

-Эмэгтэйчүүд намын дарга ямар дүгнэлт өгөх нь тэдний хэрэг. Тэд өөрсдийн  итгэл  үнэмшил, үзэмжээр дүгнэж байгаа байх. байх. Өөрийн бодлоо хэлэхэд эмэгтэйчүүдийн квот  байх ёстой. Манайх  жендерийг дэлхийд анх хэрэгжүүлсэн орон шүү .дээ Монголын төрийг жолоодож явсан алдартай хатад олон бий. Бид уламжлалынхаа дагуу явахад болохгүй зүйл үгүй, Босго мөнгөний тухайд нэг их өндөр тогтоох хэрэг байна уу.Туйлширсан юм биш биз гэж бодож байгаа. Өндөр мөнгөний босго тогтоочхоор манай АН ардчиллын байр, сууринаас ухарчхаж байгаа юм, "Зуун сая төгрөг тоглоод улс төрд ор" гэвэл жирийн сэхээтэн залуу чадахгүй, Хууль бусаар олсон нүүрсний том том ордуудтай, том том лиценз эзэмшдэг эцэг эхтэй тэднийхээ хөрөнгөөр тоглож байгаа залуус орж ирнэ үү гэхээс бусад нь чадахгүй, Энэтхэгийн кастын систем гэж бий. Би өнөөдрийн ардчилсан Энэтхэг улсыг хэлээгүй байна, 1945 оноос өмнөх Английн колончлолын үеийн Энэтхэгийн кастын системд зөвхөн дээд хоёр каст нь эрх мэдэлтэй, Яагаад гэвэл мөнгөтэй учраас эрх барина. Доод каст мөнгөгүй, эрх' мэдэлгүй учраас төрийн бодлогод оролцохгүй. Манайх тэр зам руу бичигдээгүй хуулиар орчих шиг боллоо. Сонгуульд тодор-хой хөрөнгө зарцуулах зүйл байлгүй яах вэ, Гэхдээ босго мөнгийг өндөр тогтоож байгаа нь бизнес улс төрийн бүлэглэлүүд рүү очоод дагаар орох зам руу түлхсэнээс өөрцгүй.

Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ засгийн газрын гишүүнд хэлэхэд асуудалд битгий оролц

 

-Намынхаа дотоод хагарлын асуудлыг тахүлээн зөвшөөрөх үү. Бүлэглэл, фракцаараа хуваагдаж, тухайлбал Ардчилсан хүчний холбоогэхэд л тусдаа нам гэж харагддаг болсон нь нууцбиш. Энэ талаар юу хэлэх вэ?

-Нэг л зүйлийг хэлье. Манай нам амьд оршиж байна. Ардчиллын амин сүнс манай намд байна, Эмэгтэйчүүд, залуус, ахмадууд бүгд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, намын даргаа шүүмжилж байна, Энэ бол манай нам амьд байгаагийн шинж, Манай намын гишүүд нэг онцлогтой, Сонгууль явагдахад бид хүссэн. хүсээгүй нэгддэг. Нэгдэх гол үндэслэл юу вэ гэвэл  "шүүмжлэлтэй хандаж байгаа болон бусад хүмүүсийн үзэл бодлыг нэг цэгт л аваачих ёстой.

-УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар ноос, ноолуурын асуудал хэлэлцлээ. "Ашиг сонирхлын зөрчилгүй гишүүд асуудалд битгий оролц" гэсэн таны саналыг гишүүд хэр хүлээж авав?

-Ноос, ноолуурын асуудлыг төрөөс бодлогоор дэмжих ёстой. Хятад улс төрөөс мөнгөний бодлогоороо тухайлбал хөнгөлөлттэй зээлээр энэ салбараа дэмждэг,Цаашид хавар болгон бэлэн мөнгө өгөөд байх нь хэр оновчтой вэ гэдгийг бодох ёстой, Ойрын үед экспортын гаалийн татвараа онцолж яримаар байгаа юм, Тухайлбал, угаагаагүй ноолуурт татвар өндөр байх жишээтэй, Бүр эцсийн бүтээгдэхүүнд гаалийн татвар байхгүй байж ч болно гэж боддог, Асуудал хэлэлцэгдэхэд "Ашиг сонирхлын зөрчилтэй гиш үүд энэ асуудалд оролцох ёсгүй" гэсэн шаардлага тавьсан. Өөрсдөө өөрсдийнхөө компанид мөнгө өгье  гээд санаачлаад оруулж  ирж байгаа гишүүн байвал  нэгдүгээрт Кноп дарахгүй Ашиг сонирхлын зөрчилтэй тухайлбал хөрөнгө орлогын мэдүүлэгт нь тухайн  компанийн нэр байвал түүнд  дэмжлэг очихгүй. ш үү гэдгийг хатуу хэлсэн.Саналыг засгийн газрын гишүүд  дэмжиж байх шиг байна лээ.Засгийн газрын гишүүн өөрөө ноос ноолуурын үйлдвэртэй байвал түүнд мөнгөний дэмжлэг очихгүй байх жишээтэй. Монголын төр ингэж дотроосоо тунгалагших ёстой гэдгийг хэлмээр  байгаа юм. Гишүүд  өөрсдөө ёс зүйтэй байж , баталсан ёс зүйн дүрмээ дагаж мөрдөх ёстой шүү дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.