Я.Батсуурь:Шилжих процесс эхэлсэн тэр цагаас хөгжлийн үе эхэлсэн
2010.11.03

Я.Батсуурь:Шилжих процесс эхэлсэн тэр цагаас хөгжлийн үе эхэлсэн

Улстөрчид шилжилт бүрэн дууслаа гэж үзэж байна

\УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Улс төрийн шилжилт дуусчихсан
-Улс төрийн шилжилт дуусчихсан. Бид төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн олон хэвшлийн эдийн засагт шилжсэн. Улс төрийн харилцаанд нэг намтай тоталитар дэглэмээс олон намыtalbai_01н ардчилсан улс төрийн дэглэмд шилжсэн. Эдийн засгийн суурь агуулгаас нь авч үзвэл картын бараатай хэсгээс биеэ даасан эдийн засагтай боллоо. Харин сэтгэлгээний шилжилт' бол ярих ёстой зүйл. Энэ бол угаасаа хурдан шилждэг зүйл биш. Нэг хүн өөрийнхөө богинохон насанд оюун санааны хувьд улс төрийн шилжилттэй адил шилжих шилжилт байдаггүй. Тухайлбал социализмын үеийн бэлэнчлэх сэтгэлгээ байна. Бусдаас шаардах, бусад нь миний төлөө юм бий болгоно гэж хүсч хүлээх сэтгэлгээнээс бүрэн ангижирч чадсан уу гэвэл хараахан чадаагүй байна. Ер нь шилжиж дууслаа гэдэг нь асуудал дуусчихсан гэсэн үг биш. Аливаа зүйлд чанарын болоод тооны өөрчлөлт гардаг. Сая чанарын өөрчлөлтийг ярилаа. Харин цаашдаа тооны өөрчлөлтөөр үүнийгээ улам баталгаажуулж, төгөлдөржүүлэх хэрэгтэй. Хөгжил гэдэг өөрөө хязгааргүй учир ямар нэгэн зүйлээр цэг тавигдаад дуусдаггүй.УИХ-ын гишүүн
С.Бямбацогт: Ардчилсан сонгуулиа явуулдаг болсноор шилжчихсэн
-Улс төрийн хувьд 1992 онд Үндсэн хуулиа батлаад ардчилсан сонгуулиа явуулдаг болсноор шилжчихсэн. Тодорхой хэмжээнд засч залруулах зүйл бол бий.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь:Шилжих процесс эхэлсэн тэр цагаас хөгжлийн үе эхэлсэн
-Нэг нийгмийн байгууллаас нөгөөд шилжиж байгаа процесс ямар нэгэн шилжилт зэргийг дууссан, дуусаагүй гээд янз янзаар тайлбарладаг. Үүнийг үзэмжээрээ тайлбарлаад байх шиг байна. Ер нь шилжих процесст ямар нэгэн цаг хугацаа эзэлдэг зүйлүүд бий. Бүх зүйл нь биш юмаа гэхэд зарим нэг нь шилжиж дуусаагүй байна гэдгийг үгүйсгэхгүй. Харин улс төрийн хувьд Үндсэн хуулиа баталснаар шилжилт дууссан. Шилжих процесс эхэлсэн тэр цагаас хөгжлийн үе эхэлсэн. Тиймээс шилжиж дуусаагүй, шилжилтийн үе учраас хэцүү төвөгтэй байна гэж тайлбарлах шаардлагагүй юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Шилжилт үндсэндээ дууссан
-Дууссан гэж үзэж байна. Улс төрийн шилжилт үндсэндээ дууссан. Эрх зүйн шинэчлэл хийгдсэн. Улс төрийн шинэчлэлийг нэг том байшин гэж бодвол суурь нь тавигдаад, хана туургыг нь хийчихэж. Харин тэр бүхэн нь муруй гажсан гэж яривал тэр заслын асуудал бий. Үндсэндээ улс төрийн тогтолцооны шинэчлэл, төрийн тогтолцооны шинэчлэл, хууль, эрх зүйн тогтолцооны шинэчлэл хийгдчихсэн. Гэхдээ дотор нь зөрчилтэй, институти хоорондын зөрчлийг хууль эрх зүй, улс төр, үйл ажиллагааны төлөвшил талаас нь сайжруулах асуудал маш их байгаа.
УИХ-ын гишүүн Су.Батболд: Сайжруулж, төгөлдөржүүлэх шатандаа орж байна.

-Бид улс төрийн шинэчлэлийг 1990 онд эхлээд 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийнхаа дагуу улс төр, эрх зүйн шинэчлэлийг хийгээд явж байна. Харин бүх юм бүрэн төгс болж, номондоо орсон уу гэдгийг хөндөх ёстой. Улс төрийн тогтолцоонд зайлшгүй сайжруулах шаардлагатай зүйлс бий. Улс төр судлаач, улс төрийн намууд парламентын засаглалаа төгөлдөржүүлэх хэрэгтэй гэж үздэг. Нэг үе Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл парламентын засаглалтай байх уу гэж ярьдаг байсан. Манайх шиг жижиг орны хувьд, өнөөгийн глобалчлал, даяарчлалын эрин үед Монгол оронд парламентын засаглал хэрэгтэй. Ялангуяа манай орон өөрөө уул уурхай ашигт малтмал зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засаг, тодруулбал хоёр хөршийн сонирхлын төвд байна. Энэ үед парламентын засаглалаа төгөлдөржүүлж авч явах нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолд хэрэгтэй, зөв зүйтэй юм болов уу. Үүнийг боловсронгуй болгох тал дээр хийх зүйл их бий. Өнөөдөр Үндсэн хуульд хийх нэмэлт өөрчлөлт, түүний журмын тухай хэлэлцэж байна. Энэ нь Үндсэн хуулиа бүхэлд нь шинэчилнэ гэсэн үг биш, боловсронгуй болгож, төгөлдөржүүлж, 20 жилийн өмнөхийг одоогийн байдалтай нийцүүлнэ гэсэн үг. Улс төрийн шилжилтийн эхний үе шат дууссан. Одоо хоёр дахь шат буюу сайжруулж төгөлдөржүүлэх шатандаа орж байна.
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир:Улс төрийн шилжилт хийгдсэн нь гарцаагүй үнэн
-Эдийн засгийн хувьд шилжилт хийгдсэн. Улс төрийн хувьд олон намын тогтолцоо чөлөөт, ардчилсан, сонгуультай байх учиртай. Товчоор хэлбэл 1990 оноос хойш зургаан удаа сонгууль явагдаж, иргэд нууцаар чөлөөтэй сонгох эрхтэй болсон. Мөн чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр барихад оролцдог нь улс төрд хийгдсэн том шилжилт төдийгүй хамгийн өндөр хөгжсөн орон Монгол Улс гэж бодож байгаа. Мөн иргэний нийгмийн байгууллагуудад тулгуурлан хэлэхэд нийгмийн гол шинж чанарууд бий болжээ. Тэгэхээр иргэний эрх, эрх чөлөөг бүрэн хангасан улс төр, нийгмийн тогтолцоо бий болсон гэсэн үг. Улс төрийн шилжилт онол болон практикийн хувьд хийгдсэн нь гарцаагүй үнэн. Харин дараагийн 20 жилд өнгөрсөн хугацаанд олсон ололтуудаа бататгах хэрэгтэй байна. Мөн алдаа оноогоо засах нь чухал. Үүнд нөлөөлөх чухал шийдвэрийг МАХН-ын XXVI Их хурлаас гаргах болно. Нийгэм манай намыг дагадаг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.