2010.03.24
Хуулийн төсөл дээр Засгийн газраас санал ирүүлжээ
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан нарын санаачлан боловсруулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн байна. Гэхдээ зарим нэгэн саналыг төсөл санаачлагчдад уламжлах нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж. Дараах хоёр саналыг тусгажээ.
- Гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэхээр иргэн болон төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тусгасан нь хэт ерөнхий агуулгатай, ямар тохиолдолд нэхэмжлэх эрх нь үүсэх, гэм буруутай этгээд гэдэгт хэнийг / төрийн албан тушаалтан, байгууллага, иргэн, аж ахуйн нэгж/ хамруулах зэрэг хэрэгжих механизм нь тодорхой бус байгааг нарийвчлан тодорхойлж хуулийн төсөлд тусгах,
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан тул ямар тохиолдолд иргэн, төрийн байгууллага нэхэмжлэл гаргахыг нарийн зааж өгөх зэрэг саналыг тусгажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.