П.Алтангэрэл: Шар нунтагаа олборлоно, баяжуулна, цөмийн түлш болгоно гэхэд шоолоод байсан
2010.11.19

П.Алтангэрэл: Шар нунтагаа олборлоно, баяжуулна, цөмийн түлш болгоно гэхэд шоолоод байсан

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Дэлхийн банкны "Уул уурхайн салбарын инститүцийг бэхжүүлэх техник туслалцааны хөтөлбөр"-ийн хүрээнд АНУ-ын Вашингтон хотноо ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа.altangerel_huuli

-Цөмийн энергийн хууль батлагдахад та дутуу болсон гэж эсэргүүцэж байсан. Тэр үед тус хуулийг өөрчилнө гэж хэлсэн. Саяхан энэ чиглэлээр туршлага судлаад иржээ. Явсан газраар сонин юутай вэ?
-Цөмийн энергийн хууль анх батлагдахад анхны болон эцсийн хэлэлцүүлгийг нэг өдөр хийн баталж байсан талаар хэвлэлийн бага хурал ч хийлгэж байсан.Тиймээс гишүүдэд нухацтай хандах хэрэгтэйг хэлж байсан юм. Тухайн үед яаралтай батлах ямар нэгэн шалтгаан байсныг үгүйсгэхгүй. Энэ нь цоо шинэ салбар. Нөгөөтэйгүүр, Монголын ирээдүйн хөгжлийн хувьд улс төр, геополитикийн чухал нөлөө үзүүлэх салбар учраас энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтаа их чамбай бодон, боловсруулж алсыг харж хийх ёстой гэдэг үүднээс тэр үед болохгүй гэж хэлж байсан. Түүнээс хойш олон хүнтэй санал солилцгоо. Ураны чиглэлээр ажтлладаг дотоод гадаадын компанийнхны саналыг сонссон. Үүн дээр үндэслээд Цөмийн энергийн хуулийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэдэгт хүрсэн. Надтай адил санаа бодолтой гишүүн олон байгаа.Дэлхийн банкны шугамаар Ц.Батбаяр гишүүнтэй АНУ-ын Вашингтон хот дахь Цөмийн зохицуулах хорооныхонтой уулзаж туршлага судлаад ирлээ. Дараа өдөр нь ураны чиглэлийн компаниудын төлөөлөгчидтэй уулзсан. Мөн Канадын Оттова хотод очиж Цөмийн аюулгүй байдлын хяналтын хорооныхонтой уулзаж ярилцлаа. Канадын хойд хэсэгт байрладаг ураны дөрвөн том үйлдвэр байдаг мужид очиж үзсэн. Муждаа ямар зохицуулалт хийдэг талаар сонирхсон. Энэ бүгдийг сонирхоод явж байхад шинэчлэн найруулахаар зэхэж байсан хуулийн төсөлдөө өөрчлөх зүйл олон байгааг мэдсэн.
-Өөрчлөх хэрэгтэй зүйл нь юу юм бол?
-Монгол Улсын цөмийн бодлогыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам бариад Цөмийн энергийн газар нь хянаж байх ёстой юу гэх зэргээр бодууштай зүйл байна лээ. Үүнийг боловсруулж байгаа хуульдаа оруулна.
-Хэзээ өргөн барихаар төлөвлөж байгаа вэ?
-Өргөн барих болоогүй ээ. Энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтэдтэй зөвлөлдөж.ажлын хэсгээ байгуулж байна. Мөн олон улсын зөвлөхүүдийг урьж хамтарч ажиллана. Эцсийн зорилго маш сайн хууль гаргая гэж бодож байна.
-Монгол Улс ураны багагүй нөөцтэй учраас дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Уран гэхээр анхаарал татдаг нь ямар учиртай юм бол оо?
-Дэлхий нийтээр цөмийн эрчим хүчийг ашигладаг болно. Мөн дэлхийн улсуудын толгойны өвчин болоод байгаа хүлэмжийн хийг бууруулах нэг арга нь цөмийн эрчим хүчийг ашиглах юм. Гуравдугаарт нь цөмийн эрчим хүчний нөөц багасч байна. Хүйтэн дайны үе гэж ярьдаг даа. АНУ, ЗХУ хоёр цөмийн зэвсгээр хөөцөлдөөд ямар ч хяналтгүйгээр ураны маш олон орд нээж эхэлсэн. Тэр үед асар их нөөцтэй болсон. Түүнийгээ хүйтэн дайн дууссаны дараа дэлхий нийт хэрэглэж ирсэн. Харин одоо нөөц нь багасахад уран олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд хаана уран байгааг сонирхож эхэлж байгаа юм. Нэг үгээр бол, ураны эрэлд гарсан гэсэн үг. Манай улс 65 мянган тонныг ураны нөөцтэй. Магадлалтай нөөц нь 150 мянга. Энэ батлагдвал монгол улс дэлхийд толгой цохих юм. Тиймээс Монголыг сонирхож эхэлж байна. Бид юуны түрүүнд Цөмийн энергийн хуулиа маш сайн боловсруулаад хамтран ажиллах орнуудаа зөв сонговол энэ салбараараа дамжуулаад дэлхий Монголыг сонсдог цаг үед очиж болно. Дэлхийн хэмжээний ямар нэгэн юм болоод улсууд хэлэлцэж эхлэвэл манай улсын саналыг сонсохгүй бол болохгүй гэдэг болно. Одоогийн Цөмийн энергийн газрынх шиг бодлого явуулбал энэ салбар хол явахгүй унана. Эхнээс нь зөв хөтөлж явах арга нь хэн нэгэнд буруу өгөхөд бус тал талаасаа хамтраад маш сайн эрх зүйн орчин бий болгох.
-Гадаадад туршлагасудлаад явж байхдаа ямар олзтой ирсэн бэ?
-Олон улсын зөвлөхүүдтэйуулзаад явж байхад энэчиглэлийн бодлогооард тумэндээ маш сайнойлгуулахыг зөвлөж байсан.Гадны оронд хуульд нь уранытухай нэг бүлэг байдаг. Уранолборлох гэж байгаа газарнутгийн иргэдтэй хамгийнтүрүүн харилцаанд ордог.Тэгэхдээ ураны лицензийголгохдоо эдийн засгийнх гэдэгутгаар биш нийгмийн гэжойлгуулах хэрэгтэй. Жишээ нь,Дорнод аймгийн Дашбалбарсумын нутагт уран олборлохгэж байгаа бол иргэдтэйуулзаад төслөө танилцуулаадаюулгүй байдал, нийгмийнасуудлыг шийдвэрлэнэгэдгээ танилцуулах юм байна. Хэрэгжээд эхлэнгүүт ямар бэрхшээл тохиолдохыг хуульдаа зааж, зохицуулсан байдаг юм байна.
-Уран олборлоно гэхээр цацраг идэвхит бодис зэрэг сөрөг ойлголт давамгайлдаг шүү дээ?
-Уран гэхээр л Чернебэлийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээр төсөөлөөд байдаг. Гэтэл одоо үед техник технологи боловсронгуй болж атомын цахилгаан станц аюулгүй байдалын талаасаа хамгийн найдвартай; болсон. Байгаль орчинд халгүй. эдийн засгийн хувьд ашигтай ийм л салбар болоод байна. Ураныг хайгаад шар нунтаг олборлох хүртэл яг л бусад ашигт малтмалтай адил байдаг. Харин шар нунтаг болгоод хөрвүүлээд баяжуулаад цөмийн түлш болгох хүртэл нарийн хяналт хэрэгтэй. Бид АНУ-ын мэргэжилтнүүдтэй уулзахдаа "Шар нунтагаа олборлоно ч, хөрвүүлнэ ч баяжуулна ч, тэгээд цөмийн түлш болгоно" гэж ярихаар шоолоод байсан.
-Яагаад шоолсон юм бэ?
-Тэд хөрвүүлж, баяжуулдаг үйлдвэр чинь дэлхийн хэмжээнд 34-хэн байдаг гэж байсан. Асар том "уйлдвэрлэл явуулдаг Казахстан ингэж ярьдаггүй гэж байсан. Хөрвүүлээд баяжуулдаг газар нь аваачаад, өөрийн нутаг дээрээ цөмийн банк байгуулах нь арай итгэл үнэмшилтэй сонсогдож байна гэсэн.Туршлага судлахаар явсныхнэг мэдсэн чухал зүйл мааньэнэ. Ямар ч байсан уранааолборлох ёстой юм байна.Олборлосон шар нунтагаахөрвүүлдэг, баяжуулдагүйлдвэрт нь аваачиж цөмийн түлш болгон атомын станц байгуулж түрээслүүлэх маягаар ашиглах хэрэгтэй юм байна. Уранаа ингэж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв юм байна гэж зөвлөж байна, тэд. Би ч бас зөв болов уу гэж бодож байна. Гэхдээ бас энэ бодолдоо эргэлзэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.