2011.03.21
Бэлчээрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын бэлчээрийн менежментийн холбоо, хамтран УИХ-д өргөн баригдсан Бэлчээрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, салбарын яамны газрын дарга Д.Дорлигсүрэн болон эрдэмтэн мэргэд, судлаачид оролцож санал бодлоо солилцсон байна. Оролцогчид бэлчээрийг өмчлүүлэх асуудалд болгоомжтой хандах, мөн малчдын санал бодлыг хуулийн төсөлд сайн тусгах хэрэгтэй гэжээ. Иймээс малчдаас санал авах ажлыг орон нутагт зохион явуулж, эхний ээлжинд Архангай аймгийг сонгосон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.