
2012.06.13
Төсвийн бодлого

Дан ганц нэг салбараас хамааралтай амьдрах нь ямар эрсдэл дагуулдагийг 1990-ээд оны эхэн үеийн зэсийн үнийн уналт бидэнд сургамж болсон. Мөн хэт их импортын хамааралтайгаас ханшийн эрсдэл өндөртэй амьдарч байна. Төгрөгний ханш унахаар Монголбанкыг буруутгадаг зуршил бий боллоо. Богино хугацаанд төв банк засаж залруулах боломжтой ч байнга барьж чадахгүй. Угтаа манай эдийн засгийн бүтэц импортоос хэт хамааралтай учраас зах зээлийн ханшинд хөтлөгдөж амьдраад байна.Энэ чиглэлд Засгийн газар шийдвэртэй алсыг харсан алхам хийхгүйгээр сонгуулийн амлалт биелүүлэх цорын ганц зорилготой болсон мэт ажиллаж байна.
Ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлтэй болох цөөн хүмүүсийн утга учиргүй нийгмийн чиглэлийн амлалтаас болж эдийн засаг сөхрөхөд хүрээд байна. Иймд төсвийн зардлын хатуу бодлого, үйлдвэржүүлэх оновчтой бодлоготой уялдаж явах нь зүйтэй. Төсвийн ажилтны тоог цөөлж улсын хэт их данхайсан төрийн бүтцийг жижиг, энгийн, хүнд сурталгүй болгох цагийг нь олсон оновчтой шийдвэр гаргах цаг нь болжээ. Улсын төсөв бол Монгол улсын амьдралын гол эх үүсвэр биш. Хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байр бий болгоход чиглэсэн үр дүнтэй бодлого хэрэгтэй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.