2010.05.24

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл санаачлан, өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, Я.Батсуурь, Х.Бадамсүрэн, С.Бямбацогт, Д.Зоригт нар Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барилаа. Манай улсад хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагуудаас олгож буй зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд байнга өсч байна. Тухайлахад өнөөдрийн байдлаар huuli_3gishuunбанкны салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2.7 их наяд, банк бус санхүүгийн байгууллагынх 46.7 тэрбум, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн өрийн үлдэгдэл 33.9 тэрбум төгрөг байгаа аж.

Түүнээс банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 462 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 17.4 хувийг нь эзэлж байгаа гэсэн дүн гарчээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд зээлийн мэдээллийн талаар олон нийтийн мэдлэг харьцангуй нэмэгдэж, санхүүгийн байгууллагууд эдгээр мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг менежмент бий болгож буй ч эдгээр нь зөвхөн зээлийн хугацаа хэтэрсэн сөрөг мэдээлэлд тулгуурлахаас цаашгүй, аливаа зээл, төлбөр, тооцооны үүргээ хугацаанд нь гүйцэтгэдэг иргэд, компани, байгууллагын талаархи эерэг мэдээллийг агуулахгүй байгаа юм.

Үүнээс болоод эерэг мэдэлэлд үндэслэн бичил болон жижиг зээлийг барьцаагүйгээр чирэгдэл багатай олгох боломж хаагдмал, түүнчлэн зээлийн хүрээ, мэдээллийг түгээж буй техник технологи хангалтгүй, энэ чиглэлээр өрсөлдөөн байхгүйгээс мэдээллийн бүтээгдэхүүний чанар, мэдээлэл хүргэх хурд, техник хоцрогдмол байгаа нь эрсдэл дагуулж байгаа учраас гишүүд Зээлийн мэдэээллийн тухай энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Нийтдээ зургаан бүлэг, 31 зүйлтэй эл хуулийн төсөлд зээлийн тухай мэдээллийн агуулгыг топдорхойлж, мэдээллийг бүрдүүлэх зарчим, цугларсан мэдээллийг боловсруулах, шинэчлэх, мэдээлэл өгөх, сүлжээн дэх мэдээллийг хадгалах, хамгаалах, нууцлах, аюулгүй ажиллагааны стандартыг тогтоосны зэрэгцээ мэдээлэгч, хэрэглэгч, эзний эрх үүргийг тодорхойлсон байна. Мөн хуулийн төслийг баталж, хамрагдах асуудлыг цогцоор нь зохицуулахын тулд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.