2009.10.16

Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл

Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүдийн хамт өргөн барилаа.

Гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналтын нэг хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах явдал юм. Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсын стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт хийгээгүй байна. Харин Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг хориглосноос бусад нутаг дэвсгэрт явуулж болохоор байгаа. Тиймээс цаашид холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, банк, санхүү зэрэг улс орны стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, үндэсний бизнесийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах шаардлагатай гэж үзээд гишүүд ийм хуулийн төсөл санаачилсан байна.Уг хуулийн төсөл нь дөрвөн бүлэг, 18 зүйлтэй юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.