2010.05.19
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа.
Цэргийн албаны өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм журмаар зохицуулагддаг, цэргийн хөдөлмөр нь цагийн хязгааргүй, байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн нөхцөл шаарддаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд цэргийн албан хаагчид нь гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон амь насаараа дэнчин тавьж тэсвэр хатуужил, зориг тэвчээр гарган урт хугацаагаар үүрэг гүйцэтгэж байна.
Түүнчлэн цэргийн албан хаагчид нь тушаалаар томилогдож үүрэг гүйцэтгэх хугацаандаа олон удаа оршин суух газраа сольж, томилогдон очсон газартаа байгууллагын мэдлийн байр, орон сууцанд амьдарч байгаад тэтгэвэртээ гарах болоход өөрийн гэсэн гэр, орон сууцгүй, өмчилж авсан газаргүй байх нь түгээмэл. Иймээс эрхэм гишүүд эдгээр нөхцөл байдлыг харгалзан цэргийн албан хаагчийн тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасны дагуу офицер, ахлагч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг тусгайлан улсын даатгалын санд төвлөрүүлдэг болох, цэрэг, цагдаагийн сургуульд суралцагч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаагч тул тэднийг уг хуулийн үйлчлэлд хамруулах, цэргийн алба хаасны тэтгэвэр авагч нь өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болох, цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг нэг жил зургаан сар иргэний байгууллагад ажиллаж шимтгэл төлсөн хугацаанд, түүнчлэн цэргийн албан хаагчийн энгийн байгууллагад ажилласан нэг жилийг зургаан сар цэргийн байгууллагад ажиллаж шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн датгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоох зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн алслагдсан аймаг, сумын нутагт байрлах цэргийн анги, салбарт ажиллаж байгаа цэргийн албан хаагчийн гэр бүлийн гишүүний аль нэг нь гурван сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй байгаа бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжэээтэй тэнцэх тэтгэмжийг улиралд нэг удаа олгох, цэргийн байгууллагад тасралтгүйгээр 25-аас доошгүй жил ажилласан албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэхэээр тусгажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.