2009.01.12
С.Баярцогт: 2004-2008 он
Ажлын хэсэг /2004 он/
- Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах /Монгол Улсын Их Хурлын дарга Н.Энхбаярын Ажлын хэсэг байгуулах тухай 2004 оны 09 сарын 17-ны өдрийн 92 тоот захирамж/
Ажлын хэсэг /2005 он/
- Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалган танилцах
- /Монгол Улсын Их Хурлын дэд дарга Д.Лүндээжанцангийн Шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 77 тоот захирамж/
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Намбарын Энхбаярын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах
- /Монгол Улсын Их Хурлын дэд дарга Д.Лүндээжанцангийн Ажлын хэсэг байгуулах тухай 2005 оны 05 сарын 31-ны өдрийн 88 тоот захирамж/
- УИХ-аас баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсүүдийн тулгуур болон хөгжлийн төвүүдийг жишиг хот болгон хөгжүүлэх үндсэн чигийг тодорхойлж, хөгжлийн хөтөлбөр боловсруулах
- /Монгол Улсын Их Хурлын Н.Энхбаярын Ажлын хэсэг байгуулах тухай 2005 оны 06 сарын 09-ний өдрийн 97 тоот захирамж/
- Монгол Улсад Парламентийн ордон байгуулах асуудлыг судалж дүгнэлт гаргах
- /Монгол Улсын Их Хурлын дарга Н.Энхбаярын Ажлын хэсэг байгуулах тухай 2005 оны 06 сарын 23-ны өдрийн 111 тоот захирамж/
Санаачилсан болон өргөн мэдүүлсэн хууль, хуулийн төсөл /2006 он/
- Нийгмийн Халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын нэр бүхий 22 гишүүний хамт 2006 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн/
- Бичил уурхайн тухай хуулийн төсөл /2006 оны 06 сарын 09-ны өдөр Нэр бүхий 11 гишүүний хамт санаачилсан/
- Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /2006 оны 12 сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Дондог, Э.Бат-Үүл, Ж.Батхуяг, Л.Гүндалай, Б.Жаргалсайхан, Д.Одхүү, С.Оюун, Б.Цэрэнбалжир нарын 8 гишүүний хамт санаачлан, өргөн мэдүүлсэн/
- УИХ-ын 2006 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай /2006 оны 12 сарын 28-ны өдөр УИХ-ын нэр бүхий 25 гишүүний хамт өргөн мэдүүлсэн/
Ажлын хэсэг /2006 он/
- ”УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай, Ёс зүйн байнгын хорооны дүрэм батлах тухай тогтоолын төсөл”-үүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх тухай” 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот тогтоол/
- “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн. /Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2006 оны 07 дүгээр сарын 05-ны өдрийн 11 тоот тогтоол/
- “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн. /Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоол/
- “Төрийн албаны тухай Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”ийн төслийн санал, танилцуулга боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 31 тоот захирамж/
- “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн дөрөвдүгээр бүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 159 тоот захирамж/
- “Төсвийн зарлагын шинэчлэл хийх хүрээнд Төсвийн зардлыг бууруулах асуудлаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2006 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 165 тоот захирамж/
- “Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий “ Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2006 оны 11 дугаар сарын 24-ны өдрийн 185 тоот захирамж/
Санаачилсан болон өргөн мэдүүлсэн хууль, хуулийн төсөл /2007 он/
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн, Ж.Батхуяг, Э.Бат-Үүл, Д.Дондог, С.Оюун, Ч.Раднаа нарын гишүүдтэй хамтран санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн/
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Нямсүрэн, Н.Энхболд нарын гишүүдтэй хамтран өргөн мэдүүлсэн/
- “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2007 оны 11 сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Р.Амаржаргал, Ч.Авдай нарын нэр бүхий 28 гишүүдтэй хамтран өргөн мэдүүлсэн /
Ажлын хэсэг /2007 он/
- ”Төрийн албаны зөвлөлийн 2006 оны тайланг Байнгын хороогоор хэлэлцсэний үндсэн дээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил дутагдлыг засах, ажлаа эрчимжүүлэх чиглэлээр өгөх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2007 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоол/ Ажлын хэсгийн дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол гаргав.
- “УИХ-ын Тамгын газрын 2006 оны тайланг Байнгын хороогоор танилцсаны үндсэн дээр зөрчил дутагдлыг засах, ажлаа эрчимжүүлэх чиглэлээр өгөх санал дүгнэлт боловсруулах” Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2007 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоол/ Ажлын хэсгийн дүгнэлтийг Төрийн байгуулалты байнгын хорооны 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол гаргав.
- Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2007 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоол/
- “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон тухай” /Монгол Улсын Их Хурлын даргын “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” 2006 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн 120 тоот тогтоол/
- “Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүн\ /Монгол Улсын Их Хурлын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2007 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 141 тоот захирамж/
- “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх бэлтгэх ажлыг хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2007 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 141 тоот захирамж/
Санаачилсан болон өргөн мэдүүлсэн хууль, хуулийн төсөл /2008 он/
- “Дотоодын хүнсний үйлдвэрийн тухай” хуулийн төсөл /2008 оны 01 сарын 04-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Э.Бат-Үүл, И.Ганди нарын гишүүдтэй хамтран санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн/
- “Татварын өршөөлийн тухай” хуулийн төсөл /2008 оны 01 сарын 24-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Батхуяг, Р.Буд, Л.Гантөмөр нарын нэр бүхий 6 гишүүдтэй хамтран санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн/
- “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төсөл /2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын нэр бүхий 10 гишүүн/
- “Ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл /2008 оны 05 сарын 13-ны өдөр УИХ-ын нэр бүхий 13 гишүүнтэй хамтарч/
Ажлын хэсэг /2008 он/
- “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай/, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Зар сурталчилгааны тухай хуульд”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоол/
- Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг судлан санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 57 тоот захирамж/
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ц.Дамиран нарын болон Э.Бат-Үүл нарын Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хамтад нь судлан үзэж, нэгдсэн санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн /Монгол Улсын Их Хурлын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай захирамжид нэмэлт оруулах тухай” 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 58 тоот захирамж/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.