2011.04.27

Засгийн газар төсвийн тайлангаа өргөн барив

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2010 оны жилийн эцсийн тайланг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.
bayartsogt_huuli

Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газрын 2010 оны төсвийн урсгал зардал болон орлогын гүйцэтгэлийн хэмжээ, хөрөнгө оруулалт, төсвийн нийт болон урсгал тэнцэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн тооцоо, танилцуулга, Засгийн газрын хөрөнгө болон Монгол Улсыг хөгжүүлэх сан, нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн тусгажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 115.8 хувийн, нийт зарлага 97.2 хувийн биелэлттэй гарч, улмаар төсвийн тэнцэл 40.7 тэрбум төгрөгийн ашигтай тайлагнагдаж байгааг Сангийн сайд хэллээ.  Мөн эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар өмнөх оныхоос оны үнээр 25.3 хувь, зэрэгцүүлсэн үнээр 6.1 хувиар өссөн дүнтэй байгааг онцлов.

 

Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, АНУ-ын Сан Франциско, Япон улсын Осака, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар  нээж ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тэрбээр өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.    

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.