2010.06.01

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойргийнхоо 2000 гаруй хүүхдийг баярлууллаа

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд хүүхэд бүр аав ээж, найз нөхөдтэйгөө тоглож наадан, үзвэр үйлчилгээ үзэх гээд олон сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Аав ээж нь боломжтой айлын хүүхдүүд уут дүүрэн бэлэг авч хүссэнээрээ баярлаж байхад боломж тааруу нэг нь энэ өдрийг нүдэндээ гунигтай үдэх нь ч бий.

Харин Чингэлтэй дүүргийн амьдралын боломж тааруу айлын 2000 гаруй хүүхэд багачуудыг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр АСА циркт баярлууллаа. Хүүхдүүд 17 цагт Монголын үндэсний циркээс зохион байгуулж буй “Монгол алиалагч” тоглолтыг үзэж, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүндээ өөрсдийн хүсэл мөрөөдлөө хуваалцаж, хүүхэд насны гэгээн дурсамжаа нэгээр нэмсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.