2009.02.18

Өмнөговьчууд нутгийнхаа хишгээс хүртэж эхэллээ

Өмнөговь аймгийн удирдлагууд нутгийнхаа иргэдэд уул уурхайн ашгаас дөрвөн жилд 500 мянган төгрөг олгох “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ арга хэмжээний эхлэл болгож сар шинийн баяраас өмнө иргэн бүрт 50 мянган төгрөг өгөх юм байна. “Нутгийн хишигт” хөтөлбөрт нийт 24 төгрөг зарцуулах ажээ. Энэ удаагийн иргэдэд олгож буй мөнгө 2,4 тэрбум төгрөг болж буй бөгөөд Тавантолгойн нүүрсний уурхайгаас өгч байгаа гэнэ. Орон нутгийн удирдлагаас энэ онд багтаан иргэн бүрт 100 мянган төгрөг олгохоор төлөвлөжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.