2008.03.07

Тэтгэврийн зөрүүг арилгах итгэлцүүр ирэх жил 120 болно

Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодитой ажлуудын талаар НХХ-ын сайд Ц.Баярсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Түүний ярьж буйгаар Засгийн газрын 2006 оны хоёрдугаар сарын 2-ны 22 дугаар тогтоолоороо тэтгэвэр тэтгэмжийн зөрүү дээр 100 гэсэн итгэлцүүрийг хэрэглэсэн. Үүний үр дүнд 80.000 орчим зөрүүтэй тэтгэвэр авагчдын тэтгэвэр 6800-15000 орчим төгрөгөөр нэмэгдэж 200000-гаад тэтгэвэр авагчдын тэтгэвэр7.б хувиар өсжээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд НХХЯ болон холбогдох газрууд нойр хоолгүй зүтгэсэн аж. Харин ирэх жилээс дээрх 100 төсвийн итгэлцлүүрийг 120 хүргэх тооцоо судалгааг аль хэдийнээ хийгээд эхэлжээ. Түүнчлэн "Хүүхдийн мөнгө" олгох Засгийн гаврын тогтоолын дагуух судалгаагаар 660 000 хүүхэд энэ тэтгэмжид хамрагдана гэсэн тооцоо гарсан боловч одоогийн байдлаар 230.000 хүүхэд хамрагдаад байгаа гэнэ. Хуучин өрхийн амьжиргааны түвшинг орлого, хэрэглээгээр тооцож тогтоодог байсан бол энэ удаад "арай өөр" аргаар амьжиргааны түвшинг тодорхойлсон ажээ. Гэхдээ олон хүүхэдтэйн тэтгэмжид хамрагдах хүүхдийн тоо эцэслэж гараагүй байгаа бөгөөд ирэх сарын 1-н гэхэд эцэслэж гарах юм байна. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Засгийн газраас Нийгмийн хамгааллын чиглэлээр төсөвлөсөн 11 тэрбум төгрөгийг үндсэндээ хэрэгжүүлбэл байгаа аж. Мөн НХХЯ-наас авч хэрэгжүүлсэн бас нэгэн ажил Нийгмийн даатгалын суурь баазыг өргөтгөх бодлого гэнэ. Энэ нь гадаадад хөдөлмөр эрхлэгчдийг Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжид хамруулах бөгөөд уг бодлогынхоо хүрээнд Солонгосын талтай хэлэлцээр хийгдэж анхан шатны арга хэмжээг аваад байгаа аж. Энэ бодлогыг хэрэгжүүлээд эхэлчихвэл Солонгост ажиллагсад нь тухайн газраа нийгмийн даатгалын шимтгэлийг ажиллах хугацаандаа төлөөд эх орондоо буцаж ирэхэд тодорхой хэмжээний тэтгэвэр тэтгэмж авах бололцоотой болох гэнэ. Энэ талаархи хэлэлцээр цаашид үргэлжлэх ажээ. Дээрх мэдээллийн дараа НХХ-ын сайд Ц.Баярсайханаас сэтгүүлчид сонирхсон асуултаа асуув.

-Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдах гадаадад ажиллагсад хэдий хэмжээний татвар төлөх вэ? Мөн хуучин ажиллаж байсан, тэндээ нийгмийн даатгалын шимтгэл төлөөд эх орондоо ирсэн хүмүүс энэ арга хэмжээнд хамрагдах уу?

-Одоогоор манай Ажилчид тухай байгууллагадаа 4.6 хувийн шимтгэл төлдөг. Тал талдаа тодорхой хэмжээний шимтгэл төлөөд явъя гэдэг бодлогыг барьж байгаа. Мөн манайхан үйлдвэрийн осолд их өртдөг. Тэгээд тухайн ажиллаж буй байгууллагаасаа жаахан л мөнгө авдаг. Иймэрхүү байдлыг арилгах, хойшид тухайн хүнд бүрт нь хэрэгтэй гэдэг үүднээс энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Өмнө нь шимтгэл төлж байсан ч эх орондоо ирчихсэн хүмүүсийг энэ арга хэмжээнд хамруулах үгүй нь одоогоор тодорхой бус байгаа. бололцоо муу гэж хэлж болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.