Н.Удвал: Эрүүл мэндийнхэн сайдад үйлчлэхгүй, ажлаа цаасаар гүйцэтгэхгүй
Шинэчлэлийн Засгийн газрын 100 өдрийн хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн яам хийсэн болон хийхээр төлөвлөж байгаа ажлаа эрүүл мэндийн нэгдсэн төвүүдийн удирдлага, энэ салбарт сурч байгаа багш, оюутнууд, иргэдийн төлөөлөлд танилцуулж, тэдний үзэл бодлыг сонссон юм.
Салбарын шинэчлэлийг амжилттай хийхийн тулд одоогийн нэр хүнд, эрүүл мэндийн байгууллагын соёл, харилцаа хандлага, үйлчилгээний арга барилыг өөрчилж, шинэчлэх шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн. Ингэхдээ хамгийн түрүүнд хүлээгдэл, чирэгдэл, гомдол, санал ихтэй хөшүүн хойрго байдлыг халах хэрэгтэй гэдгийг онцолсон.
Тэрбээр «Манай салбарынхан ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн сал-бараа шинэчлэхийн тулд «Эрүүл чийрэг монгол хүн» хөтөлбөрийн хүрээнд хийж буй болон бусад ажлаа цаасан дээр дүгнүүлэхгүй. Эмнэлгийн дарга нарын ажлыг иргэд, ажилчид нь дүгнэнэ.
Дарга нар нь надад биш, иргэдэд үйлчлэх ёстой гэсэн зарчмаар ажиллах болно. Би сайд гэх төрийн өндөр албан тушаалыг эрх мэдэл эдэлдэг, хариуцлага хүлээдэггүй субъект байлгахгүй.
Харин хариуцлага үүрч, иргэдийнхээ эрх төлөө ажиллах болно» хэмээн мэдэгдлээ,Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөнддөг асуудал бол төрийн өмчийн эмнэлэгт ажиллаж буй эмч нар өөрсдийн хувийн эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд иргэдэд;хүндрэл.,чирэгдэл учруулдаг.
Засгийн газрын 100 өдрийн хурээнд Эрүүл мэндийн яам хийсэн болон хийхээр төлввлеж байгаа ажлаа салбарын оюутнууд, багш, иргэдийн төлөөлөлд танилцууллаа. 2012.11.29
Тиймээс ашиг сонирхлын энэхүү зөрчлийг арилгахын тулд тухайн эмчид бизнесээ эрхлэх үү, эсвэл эмнэлэгтээ ажиллах уу гэсэн сонголт хийлгэх гэнэ. Манай улс нэг хүн амд ногдох эмч, эмнэлгийн орны тоогоороо дэлхийд дээгүүрт ордог аж.
Энэ удаагийн парламентад эмэгтэй гишүүд бүлэг байгуулах хэмжээнд сонгогдсон нь эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэдгийг салбарын удирдлагууд хэлж байв.
Харин Эрүүл мэндийн яамны энэхүү хэлэлцүүлэгт оролцсон иргэд, багш нар «Ярих нэг өөр, хийх бас өөр. Манай сайд, дарга нар эхлээд бөөн ажил ярьдаг. Тэгсэн хэрнээ ямар ч шалтгаанаар юм бэ, хийсэн ажил нь харагддаггүй. Энэ байдлыг битгий давтаарай.
Хүний төлөө ажилладаг эмч, салбарын ажилчдыг бодлогоор дэмжих хэрэгтэй» гэж захиж байв. Эмч нар дарааллаас болж, өвчтөндөө зөвлөгөө өгөх цаг гарахгүй байгаа. Мөн одоогийн охид, эмэгтэйчүүд тамхи ихээр хэрэглэж байгаа нь энэ салбарт тулгамдаж буй нэг асуудал гэдгийг ч хэлсэн юм.Дараалал үүсдэг нь менежменттэй холбоотой
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удалаас тус салбарт тулгамдаж буй зарин асуудлын талаар тодруулсан юм.
-Эрүүл мэндийн сал-барын суурь шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэдхэрхэн анхаарах вэ?
-Энэ салбарын иргэдэд учруулдаг хүндрэл, бэрхшээлийг арилгах, дутагдалтай байгаа техник хэрэгслээр хангах зэрэг маш олон асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын хэмжээнд Эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөн зохион байгуулсан.
Эрүүл мэндийн салбарт эрсдэлийн удирдлага гаргасан. Байгууллага бүр өөр өөрсдийнхөө эрсдэлийн стратегийг гаргаж, яаманд мэдээлэх юм. Өөрөөр хэлбэл, хүндрэлтэй асуудлуудаа мэдэгдэнэ гэсэн үг. Мөн эмнэлэг бүрт эрүүл мэндийн салбарын санал гомдлыг авах цэгүүд байгуулсан. Манай яамны вэб сайтаар ч санал асуулга явуулж байгаа. Ингэснээр иргэд нээлттэй, эрх ашгийг нь хамгаалсан үйл ажиллагаа явуулах болно.
-Өнөөдөр ихэнх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больжээ. Дараалал хэдэн өдрөөр бус, хэдэн сараар хүлээгддэг болж. Үүнд ямар зохицуулалт хийх вэ?
-Энэ асуудал эмнэлгийн тоо дутагдсанаас үүсч байгаа юм биш. Хамгийн гол нь шат шатныхаа эмнэлэг үйлчилгээ сайн үзүүлэхгүйд байгаа юм. Гурав дахь шатлалын эмнэлэгт ирж үзүүлж байгаа өвчтөний 56 хувь нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэсэн судалгаа байна.
Өөрөөр хэлбэл, хороо, дүүргийн эмнэлэг нь чанаргүй үйлчилгээ үзүүлснээс өвчтөн гурав дахь шатны эмнэлэг дээр очиж, дараалал үүсгэж байна.
Өөр нэг асуудал нь иргэдэд дарааллын дугаар өгдөг. Гэтэл дугаарт бичигдсэн цагтаа ирэхгүй, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулдаг тохиол-дол бий. Иргэд ч үүндээ анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарын менежментийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх шаардлагатай байна.
-Эмч вар авлига авдаг гэсэн асуудал яригддаг?
.-Эрүүл мэндийн салбарт авлига гэдгийг тодорхойлоход хэцүү. Бид албан бус төлбөр гэж нэрлэдэг. Эмч нар албан бус төлбөр авч байгаа талаар яамны вэб сайтаар санал асуулга явуулж байгаа. Мөн эмнэлгүүдийн санал гомдол авах цэгүүдээс ирсэн мэдээллийг нэгтгэж байгаад, энэ тал дээр дорвитой шийдэл гаргана.
-Дүүрэг бүрт хүүхдийн нэг л түргэн тусламжийн төв байдаг нь үнэхээр хангалтгүй байгаа тухай мэдээлэл байна. Тэгэхээр хүүхдийн түргэн тусламжнйн төвийн тоог нэмэх үү?
-Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа нь зөвхөн үзэгдэж байгаа тал нь. Өрхийн эмнэлэг ажлаа сайн хийвэл дуудлагын тал хувь нь үгүй болно. Ажлын цагаар хүүхдийг өрхийн эмч үзэх ёстой. Харин шөнийн цагт түргэн тусламж үйлчлэх ёстой байдаг. Би өрхийн эмнэлэгт ажиллаж байсан. Өдрийн үзлэгээ сайн хийсэн тохиолдолд шөнийн дуудлага бага байдаг.
Тиймээс түргэн тусламжийг нэмэхээсээ илүү өрхийн эмнэлгийн үйлчилгээ, үзлэгийг чанаржуулах хэрэгтэй гэж бодож байна. 2008 онд өрхийн эмнэлгийн үйлчилгээ харьцангуй сайн байсан. Өнөөдөр ухралтад орсон байна. Эмч нар нь тогтвор суурьшилтай ажиллахгүй, дээд тал нь хоёр жил ажилладаг. Бараг орон тооных нь тал хувь байхгүй байна. Тиймээс эрүүл мэндийн суурь шинэчлэлийн хүрээнд өөрчлөлт хийнэ.
-Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг яаж сайжруулах вэ?
-Өнөөдөр муу ажиллаж байгаа нь өмчлөлийн асуу- -далтай холбоотой. Анх төр хувийн хэвшлийн концепциэр байгуулсан. Нөхөрлөл хэлбэрээр байгуулсан нь хариуцлага тооцох аргагүй болсон хэрэг.