2008.02.02

Тэтгэвэр 6500-16000 төгрөгөөр нэмэгдэнэ

-1991-2003 онуудынхыг 50 -1.0 дахин нэмнэ-

Өнгөрөгч бямба гаригт Ерөнхий сайд ээлжит "аяллынхаа" үеэр тэтгэврийн зөрүүг шат дараатай арилгах ажлаа хугацаанаас нь өмнө эхлүүлэхээр болсноо зарласан. Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж тэтгэвэр нэмэх шийдвэрээ гаргажээ. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханаас тодруулахад:
-Тэтгэврийг зөрүүг арилгах энэ ажлын хүрээнд 75 мянган хүний тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм. Тэтгэврийн хэмжээ 6500-16000 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ оны эхний улиралд багтаан нэмэгдсэн тэтгэврийг олгох юм. Тэтгэврийн зөрүүг тогтоох ажилд нэлээд хугацаа шаардах нүсэр ажил учраас гуравдугаар сараас олгох болно гэж ярилаа. 1990 он ба түүнээс өмнөх онуудын тэтгэвэр тогтоолгоход баримт-лах хөдөлмөрийн хөлсийг 100 дахин, 1991-2003 онуудынх 50-1.0 дахин нэмэгдүүлэхээр тооцов. Түүнчлэн, 1995 оны нэгдүгээр сарын 01-нээс 1998 оны долдугаар сарын 01 хүртэлх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын дээд хэмжээ 80000 төгрөг байсныг 120000 төгрөг болгож өсгөв. Үүний зэрэгцээ нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 7.5 хувиар нэмэгдүүлсэн байна.
Н.БААТАР
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.