2010.09.06
Гадаадын бизнесмэнүүдийг Монгол хөрөнгө оруулалт хийхийг уриалав
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 1-4-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Шадар сайд Хятадын Жилин мужийн Чанчун хотод болсон Зүүн хойд Азийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын талаас оролцогчдыг ахалж явсан юм.
Зургаа дахь жилдээ зохиогдож буй Зүүн хойд Азийн чуулга уулзалтад Хятад, Япон, ОХУ-ын зүүн хэсэг, Хойд ба Өмнөд Солонгос, Монгол гэсэн зургаан орон албан ёсоор ордог хэдий ч жилээс жилд өргөжин хүрээгээ тэлж буй тус чуулга уулзалтад энэ жил 20 гаруй орон төлөөлөгчдөө оролцууллаа.
Энэ арга хэмжээ Хятадын зургаан мужид зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Чанчунд болсон уулзалтын хувьд хамгийн өргөн хүрээнд гадаадын улс орнуудыг хамарч буйгаараа онцлог юм байна.Манай улсын хувьд тав дахь удаагаа энэ уулзалтад оролцож байгаа бөгөөд энэ жилийн хувьд Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч оролцож, Монгол Улсын Тэр-гүүн шадар сайд үйлдвэржүүлэлтийг хариуцан ажилладгийн хувьд энэ арга хэмжээнд манайд хийхээр яригдаж шийдэгдээд буй бүтээн байгуулалтын ажлаа гадаадын хөрөнгө оруулагчдад тайл-барлан зарим албан ёсны уулзалтыг хийхээр ирсэн нь энэ юм. Н.Алтанхуяг сайд Зүүн хойд Азийн худалдаа эдийн засгийн чуулга уулзалтын дээд хэмжээний форумыг нээж илтгэлээ тавьсан юм. Тэргүүн шадар сайд Н.Алтан-хуяг илтгэлдээ, Монгол Улс хөгжлийнхөө алтан үе дээр ирээд буйг онцлон дурдаж, тэр дундаа уул уурхай, дэд бүтэц шинэ төмөр зам, боловсруулах үйлдвэрүүд, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг олон бүтээн байгуулалтыг ойрын үед бүтээн байгуулахаар төлөвлөж буй бө-гөөд энэ бүхэнд гадаадын хөрөнгө оруулагчид бизнесменүүдийг урьж, хөрөнгө оруулалтаа хийгээч ээ" хэмээн уриаллаа.
Т.Аз /Үндэсний шуудан/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.