Уянга суманд хоёр ч голыг ус гэж тооцоогүй байна
Г.Дашдэмбэрэл: Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гүйцэтгэх захирал
2012.12.12

Уянга суманд хоёр ч голыг ус гэж тооцоогүй байна

Манай улсад уул уурхайн салбар хэрэгтэй юу гэвэл. хэрэгтэй. Хэрэгтэй байлгахын хэрхэн яаж анхаарах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод байгааг энэ салбарит амьдралаа холбосон, зовлонжаргалыг нь сайн мэдэх ярьж байна. Учир нь монгол орны өнцөг булан бурт уул уурхайн олборлолт явагдаж, үүнийгээ дагаад тулгамдсан олон асуудлыг ар араасаа дагуулж бийгаа юм. Өнөөгийн бидний амьдралд уул уурхайн эрх зүйн орчин ямар төвшинд байга талаар Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гүйцэтгэх захирал Г.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

-Танай хөдөлгөөнийхөн нам жим байна. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна уу?

-Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн 2009 оны долдугаар сарын 16 нд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажилласан. Гэвч энэ хууль хэрэгжрихгүй гурван жил болчихлоо. Бид хэдий чимээгүй байдалд шилжсэн ч гэсэн үйл ажиллагaaгaa хэвийн  явуулж байгаа.

-Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг   хэрхэн дүгнэж байна?

-Монгол төр хараа хяналтгүй уул, уурхай, байгаль орчны сүйрэл, сүйтгэлээс газар нуггийнхаа 40 хувийг аварч үлдэх зорилгоор урт нэртэй" хуулийг баталж гаргасан. Хүн бүхэн энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө үндсэн хуулинд заасан байгаль орчноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүдэх хэрэгтэй. Энэ дагуу л бид иргэдийнхээ төлөөлөл болж тэмцсэн.

Уул, уурхайгаас болоод гол, горхи булаг шанд ширгээд байгаль орчин цөлжилтөнд автаад байгаа гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн бүхэн мэдэж байгаа. Хүн бүхний нүдэн дээр ил байгаа энэ асуудлыг зохицуулах. газар нутгийнхаа 40 хувийг ус, ойтой, уул уурхайд сүйтгэгдээд байгаа энэ хэсэг газар нутгийх хамгаалах зорилготой батлагдсан хууль. Энэ уггаараа иргэний хөдөлгөөнийхөн энэ хуулийн төслийг боловрсруулахаас эхлээд гap бие оролцсон учраас хуулийг хэрэгжүүлэх үүднээс сүүлийн гурван жил ажиллаж байна.

Бид Засгийн газрыг шүүхэд өгч үзлээ. Засгийн газрыг энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэдгийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд тогтоож. Засгийн газар урт нэртэй хуулийг хэрэгжүүл гэсэн тогтоол гарсан.

Гэтэл газар Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхэд тодорхой алхмуудыг хийхгүй байсан учраас бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шүүхээс гаргасан шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гаргуулсан. Гэвч өнөөдрийг болтол тодорхой үйл ажиллагаа хийгдэхгүй байна гэж бид үзэж баина.

-Засгийн газар урт нэртэй хуулийн хүрээнд алтны 242 шороон ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Урт нэртэй хууль батлагдсаны дараа 2009 оны наймдугаар сарын 12-нд Ашигт малтмалын газраас нийтдээ 1782 тусгай зөвшөөрлийг энэ хуулийн хүрээнд хамрагдаж цуцлагдана гэдгийг хэлсэн. Үүний 391 нь ашиглалтын, 1391 нь хайгуулынх гэсэн тооцоог гаргасан байсан. Эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой гэдгийг урьдчилсан байдлаар гаргасан.

Бид 1782 тусгай зөвшөөрлийг бүгдийг нь цуцал гэсэн байдлаар хандаад байхад Засгийн газар өнгөрсөн оноос эхлээд хэсэгчлэн урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гэдэг үүднээс алтны 242 шороон орд дээр экологи, эдийн засгийн хохирлын тооцоог гаргаж байна гэдэг байдлаар тайлбар өгч байсан.

Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх зөвшөөрлүүдээс баталгаатай цуцалсан талаар албан ёсоор мэдэгдээгүй. Энэ хуулийг баталсан өдөр 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр УИХ-аас хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээ-ний тухай гэсэн 55 тоот тогтоолыг баталсан. Энэ тогтоол дээр ил үү тодорхой заагаад өгчихсөн байгаа. Засгийн газарт, УИХ-аас даалгаад энэ хууль хэрэгжих нутаг дэвсэр дээр ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компаниудын үйл ажиллагаанд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Нөхөн сэргээлттэй холбоотой асуудлууд, хууль тоггоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд дээр нь шалгалт хийгээл гурван сарын' хугацаанд буцааж УИХ-д мэдэгдэх. Үүнд

Хариуцлагатай байх хэрэгтэй гээд уул, уурхайн компаниудын техник хэрэгслүүд рүү буудаад байж болохгүй. Бид буудаж үзсэн. Гэхдээ үнэхээр арга ядахдаа тийм зүйл хийсэн. Харин одоо хүлээцтэй, хуулийн дагуу ажиллаж байна.

хяналт тавьж ажиллах ажлыг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгасан. Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 16-нд УИХ-ын 55 тоот тогтоолыг хэрэгжүүлээд УИХ-д тайлагнах ёстой байсан. Гэтэл энэ ажил хийгдээгүй. Энэ ажил хийгдээгүйгээс болоод хууль хэрэгжихгүй байх асуудлууд бий болсон.

Өөрөөр хэлбэл энэ хуулинд нөхөн олговор өгнө гэсэн заалт байдаг. Нөхөн олговор өгнө гэсэн заалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч уул, уурхайн компаниуд өмнөө барих бамбай болгоод "Бид нөхөн олговор авна. Нөхөн олговор өгсөний дараа тусгай зөвшөөрөл цуцал" гэсэн. Тухайн үед уул уурхайн компаниуд найман их наяд төгрөгийн нөхөн олговор Засгийн газраас нэхнэ гэж байсан. Гэтэл энэ нь ямар ч үндэслэлгүй зүйл гэдэг нь тодорхой болоод ирсэн.

-Тэгэхээр тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа компаниудад нөхөн олговор өгөх шаардлагагүй гэсэн үг үү?

-Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 242 аж, ахуйн нэгж дээр байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг нь тооцож гаргахад дээрх аж, ахуйн нэгжүүд байгаль орчинд дөрвөн их наяд төгрөгний хохирол учруулсан гэж мэдэгдэж байсан.

Дээрх компаниудыг байгаль орчинд хохирол учруулсан хохирлыг нь аргачлалаар нь тогтоогоод гаргаад ирэх юм бол уул, уурхайн компаниуд өөрсдөө нөхөн олговрын мөнгө нэхэх боломжгүй болж байгаа юм. Бид анхнаасаа нөхөн олговрын мөнгө өгөхгүй гэсэн байрь суурийг барьж байсан. Төр, уул уурхайн компаниудад нөхөн олговор өгнө гэхээсээ илүүтэй, тэр тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд төр л байгаль орчин хохироосон учралын мөнгөө өгөх ёстой. Төр өөрийнхөө өмчийг өөрөө хамгаалж чадахгүй юм бол энэ хууль хэрэгжих үндэслэлгүй.

-Шинэ Засгийн газраас урт нэртэй хуулийн хэрэгжилтэнд хэрхэи анхаарч байна?

-Анхаарч ажиллаж байна. Шинэ Засгийн газар байгуулагдаж шинээр ажлын хэсэг томилогдож өнгөрсөн аравдутаар сард хөдөө орон нутагг ажилласан. Тухайлбал, Баян-хонгор аймгийн Гурван булаг сум, Өвөрхангай Орхон голын эх гэх мэт олон газарт очсон. Энэ хууль хэсэгчилж хэрэгжүүлнэ гэсэн нэрийн дор асар их хэмжээний хууль бус зүйлүүд илэрч байна.

Тухайлбал Өвөрхангай аймгийн Уянга суманд гэхэд хоёр голыг гол биш гэдэг байдлаар хилийн заагийг нь тогтоолгүйгээр орхичихсон байх жишээтэй. Баянхонгор аймгийн Гурванбулаг суман дээр ажиллаж байгаа "ЖИ ЭНД ЮУ ГОУЛД" компанийн эзэмшлийн 204 га ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 106 га-г нь чөлөөлөөд өгчихсөн.

-Уул уурхайн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход төр, засгаас хэрхэн анхаарах ёстой гэж бодож байна?

-Хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой шат шатны байгууллагууд нь ажлаа муу хийж байна. Ямар .ч сайн хууль баталж гаргаад хэрэгжүүлэхгүй бол ямар хэрэг байхав дээ. Хуулийг дан ганц нэг байгууллага биш иргэдийн сум орон нутгийн Засаг дарга нар, иргэдийн оролцоо сайн байх ёстой. Бусад оронтой харьцуулахад манай орны уул, уурхайн салбарт засч сайжруулах, зайлшгүй дагаж мөрдөж ажиллах олон зүйл байна.

-Эрх мэдэлтэй дарга нар нь уул уурхай хөгжиж байна гэдэг. Харин та nap хөгжих биш сүйтгэж байна гэдэг. Хоёр өөр тайлбарын дунд иргэд алинд нь итгэхээ байж байх шиг?

-Уул уурхайг зөв хөгжүүлбэл үзэн ядаад байх зүйл биш л дээ. Хамгийн чухал нь ямар газар хэрхэн зөвшөөрөл олгох, яаж ажиллах нь чухал байгаа юм. Уул, уурхайн компаниудыг шалгадаг, хянадаг газар нь ажлаа муу хийж байна. Хараа хяналт сул байгаа-гаас л уул, уурхайн компаниуд дураараа аашилж, байгаль орчныг сүйтгэж байгаа юм.

Сүйтгэлээ гээд хариуцлага тооцож чадахгүй байвал бид л хохирно. Тиймээс дээр, дооргүй хуулиа хэрэгжүүлж, хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй байна. Хариуцлагатай байх хэрэгтэй гээд уул, уурхайн компаниудын техник хэрэгслүүд рүү буудаад байж болохгүй. Бид буудаж үзсэн. Гэхдээ үнэхээр арга ядахдаа тийм зүйл хийсэн. Харин одоо хүлээцтэй, хуулийн дагуу ажиллаж байна.