УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан тойрогтоо ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцлаа
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хоёрдугаар сарын 10,11,12-ны өдрүүдэд тойрогтоо ажилав.
Эхний өдөр эрхэм гишүүн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын өвөлжилтийн байдалтай танилцлав. Сумын засаг даргын тамгын газарт уулзалт хийж, сумын төвийн өндөр настангуудад цагаан сарын гарын бэлэг гардууллаа.
Мөн сумын улсын сайн малчин Т.Шарыг Алтан гадас одонгоор шагнагдсаныг гардуулж өглөө.
Дараагийн өдөр Даланзадгад суманд ажиллав. Өмнөговь аймгийн засаг дарга болон иргэдийн хурлын төлөөлөгчидтэй уулзалт хийж нийт сумдын өвөлжилтийн байдал болон цаг үеийн асуудлаар ярилцаж,
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл хийж сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Мөн Өмнөговь аймагт ардчилсан хувьсгал үүсэхэд хувь нэмрээ оруулсан АН-ын намын гурван гишүүдийг Алтангадас одонгоор шагнасаныг гардуулж өглөө.
Гишүүн мөн Баяндалай суманд ажиллаж аймгийн засаг даргын хамт сумын байдалтай танилцлаа.
Аймгийн есөн алдартан болон Ардчилсан намын зарим гишүүдийг Ардчиллын 20 жилийн ойн медалиар шагнасан юм.
Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Г.Бүд нь Улсын сайн малчин болсон тул аймаг, сумын засаг даргын хамт шагнал гардууллаа.