2012.12.28

Шинэ ондоо мөрөөдлөө биелүүлээрэй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн баярын мэндчилгээг хүргэе. 

-Юуны өмнө танд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Баярлалаа. Бид нэгэн оныг гайхалтайгаар үдэж, нэгэн шинэ онтой золгох гэж байна. Монголчууд бүгдээрээ улиран өнгөрч байгаа 2012 ондоо ямар амжилт бүтээл гаргаснаа дор бүртээ бодож цэгнэж суугаа гэдэгт итгэж байна. Ирж байгаа ондоо энэ оноосоо улам илүү амжилт бүтээлтэй байж, илүү их зорилт, зорилгыг өмнөө тавьж хүн бүр, айл бүр, албан байгууллага бүр хичээж ажиллах байх аа.

2013 ондоо айл бүр амьдралаа дээшлүүлсэн сайхан он байх болтугай хэмээн ерөөе. Хүн бүр эрүүл энх байж, өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлж, мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлэх болтугай.

-Тэр ерөөл бат оршиг ээ. 2012 он Монголчуудын хувьд ямар он байсан вэ. Таны бодлоор?

Ер нь Монгол улсын Үндсэн хуулийн дагуу Улсын их хурлын болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох гээд хоёр сонгууль болсон сонгуулийн жил байлаа. 2012 онд би бас МАН-аас нэр дэвшиж тойрогтоо ард түмнийхээ итгэлийг хүлээн ялалт байгууллаа. Энэ маань чамгүй их амжилт болов уу. Монгол төрийг төвшин сайхан байлгах, монгол улсын хөгжил дэвшлийн төлөө зүтгэх боломжийг олгосонд их баяртай байгаа. Тиймээс би өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийж ажиллах болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.