УИХ-ын гишүүд “Тусгаар тогтнол” одонгоор шагнагдлаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Мөн УИХ-ын гишүүн Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга нарыг Монголын ахмадын чөлөөт холбооны дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор шагнасныг тус холбооны тэргүүн Г.Баасан, Удирдах зөвлөлийн гишүүн, 86 настай ахмад дайчин М.Цэрэнжав нар өчигд
өр гардуулж баяр хүргэлээ.
Улс орныхоо тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан төр, нийгэм, бизнесийн салбарын зүтгэлтэн, иргэдэд тус холбооны дээд шагналыг олгодог аж. Төрийн эрх барих, хууль тогтоох байгууллагын хамгийн ахмад зүтгэлтэн, нийгэм, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн тулхтай улстөрчийн нь хувьд УИХ-ын даргад энэ шагналыг олгохоор шийдвэрлэснээ холбооны тэргүүн Г.Баасан онцоллоо.