Өмнөговь аймгийн эрчим хүчний салбар үүсч хөгжсөний баярын мэндчилгээ дэвшүүлж байна
МЭНДЧИЛГЭЭ
Өмнөговь аймгийн эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 60 жил, Даланзадгадын Дулааны цахилгаан станц байгуулагдсаны 10 жилийн ойн өдрийг тохиолдуулан хуучнаар Эрчим хүчний үйлдвэр буюу одоогийн Даланзадгадын ДЦСтанцын үе үеийн ахмадууд, нийт ажилтан, ажиллагсад, энэ байгууллагаас үйлчилгээ авч хамтран ажилладаг байгууллага, аж ахуй нэгж, ард иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн эхэн үед миний бие аймгийн удирдлагаар ажиллаж байх үедээ ард иргэдээ гэрэл гэгээтэй, илч дулаантай байлгахын төлөө эрчим хүчний үйлдвэр, нефть хангамжийн баазыг тухайн үед удирдаж байсан удирдлагуудтай хамтран асуудлыг тал бүрээс нь судалж, болохоос нь болохгүйг нь хүртэл шийдэлцэж явсанаа үргэлж санаж явдаг.
Төрөлх говь нутгаа төлөөлөн УИХ-ын гишүүн болсноор хөрш орноос шатах, тослох материалын хараат байдалд биш, харин говь нутгийнхаа баялаг болсон нүүрсээрээ илч гэрэл үйлдвэрлэх тэр боломжийг хайн 1997 оны 06 сарын 09-ний өдөр МУ-ын ЗГ, БНСУ-ын экспорт импортын банкны хооронд байгуулсан Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд дулааны цахилгаан станц барих төслийн талаарх зээлийн гэрээг МУИХ-аар соёрхон батлуулж өнөөгийн ДЦС-ын хөрөнгийг шийдүүлж, үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн 15 суманд цахилгаан эрчим хүч хүргэх ажлыг өөрийн үүрэг гэж ухамсарлан шат дараалалтайгаар хийж, хэрэгжүүлж байна.
Даланзадгадын ДЦСтанцын удирдлага, инженер, техникийн ажилтан, нийт ажиллагсад та бүхэндээ өмнийн говийн ард түмнийг цахилгаан дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, тэднийхээ ажиллаж амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан