2008.03.20

Ц.Баярсайхан: "Хүүхдийн мөнгө" -нөөс илүү гарвал дараагийн арга хэмжээ рүү орно

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхайтай уулзлаа.

-"Хүүхдийн мөнгө"-ний хэрэгжилт төлөвлөж байснаас нэлээд доогуур үзүүлэлттэй байна гэж яригдаж байна. Нөгөө талаар жинхэнэ тэтгэлэгт хамрагдах ядуучуудад хүрч чадахгүй байгаа юм биш үү?

-Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр олон хүүхэдтэйн мөнгө олгох болсон. Мөнгө олголтын ажил цэгцэрч байгаа. Одоогийн байдлаар 230 мянгаад хүухдэд энэ мөнгө олгогдож байна. Энэ мөнгийг нарийн шалгуураар олгож байгаа. Тухайлбал, амьдралын баталгаажих төвшинг тодорхойлох зорилт төвшинг ямар орлого олж байна, ямар зардал зарж байна гэх зэргээр тодорхойлдог байсныг больсон. Мөн аль нэг сум хороонд очихоор нэг нийгмийн ажилтан үүнийг нь тооцож үздэг байсан нь их хүндрэлтэй байсан. 1998, 2002 оны ядуурал, амьжиргааны төвшний судалгаан дээр үндэслээд үнэхээр ядууралд х үргээд буй гол 11 үзүүлэлтээр орлогын бус аргаар амьжиргааны төвшинг тооцох аргачлалыг хэрэгжүүлж байна.

-Xүүхдийн мөнгийг 560.000 орчим хүүхдэд олгоно гэж анх тооцоолсон. Яагаад үүнээс хоёр дахин бага хүүхэд хамрагдах болов, Яваав даа энэ тоо өөрчлөгдөх үү?

-Хүүхдийн мөнгийг нийтдээ 560.000 хүүхдэд олгоно гэж тооцоолсон. Одоогоор тал хувь нь энэ мөнгийг авч байгаа. Гэхдээ эцсийн дүн нь ирэх сарын нэгэн гэхэд гарна. Шилжсэн, хаягийн бүртгэлгүй олон өрхүүд олон хүүхэдтэйн мөнгөө аваагүй байгаа юм. Энэ мөнгөө нөхөөд авах эрх нь дөрвөн сарын нэгнээр дуусаваа. . Тэр үед тодорхой тоо гарах байх.

-Тэтгэврийн зөрүүг ойртуулсан Засгийн газрын шиЙдвэр орон нутгуудаар хэрэгжиж эхлээгүй байгаа ч сураг байна?

-Тэтгэвэрийн зөрүүг арилгах тал дээр өнгөрсөн хоёр сарын нэгнээс эхэлж тооцоод, эхний улиралд багтаан олгох чиглэлийг Засгийн газраас гаргасан. Өнөөдөр тэтгэврийн 280.000 хүн бий. Энэ хүмүүсийн 65.3 хувь нь хамгийн доод хэмжээ буюу 32000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Төр засгаас 1990 оноос хойш нийтдээ 13 удаа тэтгэврийг нэмэгдүүлсэн байдаг. Гэхдээ бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлсэн байгаа юм. 1999 онд хуучин тогтоож байсан 13.5 гэсэн итгэлцүүрийг 60 болгож байсан бол энэ жил 100 болгож өөрчиллөө. Энэ нь нэг талаасаа УИХ-аас батлагдсан хөрөнгийн хэмжээ, нөгөө талаасаа шат дараатай авах арга хэмжээ гэдэг утгаар авч хэрэгжүүлж буй зүйл юм. Үүний үр дүнд 75.000 хүний тэтгэвэр дээр зөрүү бодогдож 6500-15800 орчим төгрөгөөр нэмэгдэж, үлдсэн 200.000 хүний тэтгэвэр 7.5 хувиар өсөж байгаа. Цаашдаа ч тэтгэврийг нэмэгдүүлэх, итгэлцүүрийг өөрчлөх тал дээр анхаарна.

-Ирэх жил тэтгэврийн зөрүү арилгах итгэлцүүрийг 120 болгох уу Үүнээс ч илүү нэмэх хэрэгтэй гэлцэх юм?

-120 гэдэг итгэлцүүр хэрэглэх бололцоотой. Гэхдээ үүний цаана төсөв, тэтгэврийн утга, эдийн засгийн агуулга нь алдагдах байдалд хүрч болзошгуй. Ийм учраас урьдчилсан тооцоог хийж байгаа. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай. Ер.нь 32000 төгрөгийн тэтгэвэртэй зарим хүмүүсийн хувьд 100 гэсэн итгэлцүүрээр нэмэгдэхгүй байна. 7.5 хувиар нэмлээ гэсэн яриа их гарч байна л даа. Өмнө нь авч байсан цалинг нь 100 дахин нэмэгдүүлээд байхад 32000 хүра хгүй 24-28 мянга хүрч байгаа хүн бий. Эдгээр хүмүүсийн хувьд тэтгэврийн доод хэмжээг бууруулахгүй гэдэг зарчмаар 7 хувиар нэмсэн гэдгээ ойлгох хэрэгтэй. Энэ дотор нөхөн олгов ор авч буй хүмүүс, ажилласан жил нь хүрэхгүй хүмүүс, дээр нь нэгдлийн гишүүн байсан хүмүүс /1979 оноос эхлээд төрийн албан хөшгчдын адял тооцогдох болсон/ орж байгаа. Дээр нь 32000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа ихэнх хүмүүсийн цалин нь тодорхойгүй, тооцох аргачлал нь байхгүй гэдгээ ойлгоосой гэж бодож байна.

-Гадаадад ажиллах хүч гарган ажиллуулах тал дээр хэрхэн анхаарах вэ. Ер нь жилд хэдэн хүн гадагшаа гардаг юм, цаашид энэ тоо яаж өөрчлөгдөх вэ?

-Энэ талаар НХХЯ нэлээд анхаарч ажилладаг. Үүн дээр маш сайн бодож үзэх ёстой. Яагаад гэвэл гадаад руу хамгийн эруүл, жинхэнэ хөдөлмөрийн насны хүмүүс гарч байна. Тэгэхээр цаашид бид гадаадад ажиллах хүчээ гаргаад байх уу, аль эсвэл дотооддоо ажлын байр бий болгоход түлхүү анхаарах уу гэдэг нь төрийн бодлого байх ёстой. Одоогоор гадаадад 100.000 орчим хүн ажиллаж байна гэсэн албан бус статистик байдаг. Солонгос улсад үүний 20.000 нь байна гэсэн тооцоо бий. Гэтэл албан ёсоор гарсан хүмүүсийн тоо 4000 хүрэхгүй байгаа шүү дээ. Цаашдаа мэргэжил эзэмшүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд нь түлхүү анхаарах ёстой гэж бодож байна. Хөдөлмөрийнхөө ид насан дээр тухайн хүн гадаадад ажиллаж байгаад мэдээж эх орондоо эргэж ирнэ. Энэ нөхцөлд нийгмийн даатгал, халамжийн тогтолцоонд хэрхэн хамрагдах вэ гэдгийг бодолцох ёстой.

-Өнөөдөр танай яамнаас албан ёсоор зөвшөөрөл авсан хэдэн газар гадаадад ажиллах хүч гаргаж байна вэ?

-Өнөөдөр НХХЯ-наас албан есоор зөвшөөрөл авсан 20 гаруй газар байдаг юм байна лээ. Энэ газрууд үндсэндээ Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад дадлагажигч гаргаж байгаа. Ер нь өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлээд манай яамнаас нэмэгдэл зөвшөөрөл авсан байгууллага байхгүй. Лиценз олгох асуудлыг хяналтандаа байлгана. Нөгөө талаар гадаадад ажиллах хүч гаргах, ажиллах хүч авах хуульд тодорхой өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Энэ өөрчлөлт нь мэдээж иргэдийн эрх ашгийг илүү анхаарсан байна. Энэ хүмүүс тухайн орныхоо хууль тогтоомжийг мэдэхгүйгээс хохирч, цөөн хэдэн төгрөг аваад ирдэг тохиолдол гарч байна. Саяхан Солонгос Улсын холбогдох хүмүүс ирж манай яамтай гэрээ хийсэн. Энэ дагуу үйлдвэрийн осол, ажил мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд тухайн улсын хууль дүрмийн дагуу хамрагдах талаар тохиролцоо хийлээ. Цаашдаа төсөл байгуулна.

-Ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулна гэдэг ч оёдлын үйлдвэрүүдийн дампуурлаас болоод 20 мянган хүн ажилгүй болох дээрээ тулаад байна. Засгийн газар, оёдлын үйлдвэ-рүүдийг НӨАТ-аас хөнгөлөх зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тухайлбал тэдгээр хүмүүсийн нийгмийн хамгааллын тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Үнэхээр оёдлын үйлд-вэрүүдийн байдал хүндэрч байгаа нь үнэн. Гэхдээ хоёр хөрш улс дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр АНУ-аас оёдлын үйлдвэрүүдэд үзүүлж байсан квот дуусах нь тодорхой байсан. Харин үүнд урьдчилан сэргийлэх арга хэм-жээг арай эрт эхлүүлэх ёстой байсан гэж боддог. Одоо цаг тулчихсан. Зарим үйлд-вэрүүд нэлээд хүнд байдалд Улсын Ерөнхий сайд оёдлын үйлдвэрүүдээр явж ажил байдалтай нь танилцсан. Үүнтэй холбогдоод Засгийн газрын тогтоол шийдвэр гарлаа. Хамгийн сүүлд дээрх салбарын НДШ-ийн тодорхой хэсгийг Засгийн газар хариуцаж төлөхөөр шийдвэр гарсан. Энэ бол бага биш мөнгө. Энэ шийдвэр нь нэг жилийн хугацаатай хэрэг-жинэ. Дээрээс нь импортын татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг холбогдох яамд боловсруулж ойрын үед Засгийн газарт оруулна.

-Манайд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг атлаа ядуу байгаа хүмүүс өчнөөн бий. Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, өөрөөр хэлбэл цалин нэмэх боломж бий юу. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 40 мянга гэдэг дэндүү бага биз дээ?

-ХөдөлмөриЙн үнэлэмж, бүтээмж гэдэг асуудал үнэхээр манайд хүнд байдалд явна. Тэгэхээр ажил хөдөлмөр хийж байгаа хэрнээ ядуу зүдүү амьдарч буй хүмүүс их бий. Үүний цаана ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй хүмүүсийн амьжиргаа ямар байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 40 мянган төгрөг. Энэ бол одоогийн бодлогоороо хувийн хэвшил, төрийн өмчит газруудын 50 хувьд бариулсан үзүүлэлт шүү дээ.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг өндөр байна гэж шимтгэл төлөгчид ярьдаг?

-НДШ-ийн хэмжээ харь-цангуй өндөр байгаа. Аж ахуйн нэгж дээр аваад үзэхэд татварын ачааллаасаа гадна албан ёсны татвар их өндөр байна. Тухайлбал НД-ын сангуудын хувь хэмжээний төлбөр 29 хувьтай байна. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр. Энэ нь бойжиж буй хувийн хэвшлүүдэд их дарамт болж байна. Энэ шимтгэлийг бууруулах нь зүйтэй. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалин хөлсийг нэмж чаддаггүй. Ца-лингаа нэмж чаддаггүй учраас хоол, байр, унааны зардал гэж хэд гурван төгрөг өгдөг. Мөн зарим байгууллагуудад ил, далд цалин гэсэн хоёр систем үйлчлээд эхэлчихсэн. Энэ тогтолцоог эрүүлжүүлэх чиглэлээр зайлшгүй хийх ёстой ажлууд байгаа.

-Олон хүүхэдтэйн мөнгө авах ёстой хүүхдийн тал хувь нь авч байгаа тохиолдолд төсөвлөгдсөн мөнгөө бүгдийг зориуллаа гэж үзэж болох уу?

-Хүүхдийн мөнгөнд улсын төсвөөс 21.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогийн байдлаар 230 мянган хүүхэд оны эхнээс 3000 төгрөгөө аваад явж байна. Үүний нарийвчилсан дүн дөрөвдүгээр сарын 1-нд гарах байх. Тэгэхээр энэ мөнгө одоо зарцуулаад дуусчихсан мөнгө биш шүү дээ. Ирэх сард тэтгэлэг авах хүүхдийн тоо, зарцуулсан мөнгө тодорхой болчихвол үлдэж буй эх үүсвэрийг хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ нь Засгийн газрын тодотголоор яригдах зүйл.

-Ирэх сард хүүхдийн мөнгө өгөхөөр тооцоолсон 660.000 хүүхэд бүр тэтгэлэгт хамрагдаж чадах болов уу. Цаашид бүх хүүхдэд тэтгэлэг олгох боломж бий юу?

-Гэр бүлийг дэмжих, хүүхдийг дэмжих зорилго уг нь бүх хүүхдэд чиглэж байгаа. Гэвч олон улсын байгууллагууд, төсвийн хязгаарлагдмал боломжоос шалтгаалж ямар ч байсан шалгуур үзүүлэлттэй байх ёстой юм байна гэдэг дээр тогтсон. Дээр нь гурав ба түүнээс дээш хүүхэдтэй амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхөд олон хүүхэдтэйн мөнгө олгоно гэдэг нь улстөрийн шийдэл. Амьдрал дээр хоёр хүүхэдтэй амьжиргааны баталгаажих Төвшингөөс доогуур орлоготой өрхүүд нэлээд байна. Би яагаад дөрөвдүгээр сарын 1 гэж онцлоод байгаа вэ гэхээр тодорхой тооны өрхүүд тэтгэлгийн мөнгөө авчих бололцоотой. Бас зарим хэсэг нь тэтгэлгээ аваагүй харгалзаад байгаа. Тухайн өрх өөрөө орлогоо тооцоолж тухайн хэсгийнхээ байцаагчид мэдүүлэх ёстой. Дээр нь бичиг баримтын бүртгэлгүй олон өрхүүд байна. Хүүхэд нь долоон нас хүрчхээд төрсний гэрчилгээ аваагүй хүмүүс байна. Эдгээр өрхүүд хугацаандаа өргөдлөө өгөөд амьжиргаагаа тодорхойлуулчихвал хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой болно. Ингээд хамрагдах хүүхдийн тоо тодорхой, зарцуулах хөрөнгө тодорхой болно. "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрт төсөвлөсөн төсвөөс хөрөнгө мөнгө илүү гарвал дараагийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ рүү орно.

-Улстөрч хүний хувьд танд нэг асуулт тавъя. АН-ын доторх зөрчилдөөн, үл ойлголцол энэ бүгдэд та АН-ын ҮЗХ-ныг гишүүний хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Өнөөдөр улстөрийн хувьд өмнө нь болж байгаагүй, тааж байгаагүй үйл явдал өрнөж байна. Тухайлбал УИХ-д эвсэл байгуулж ороод, тодорхой хэмжээний суудал авлаа. УИХ-д аль нь ч олонхи болж чадаагүй учраас МАХН-тай зөвшилцөж хамтарсан түр Засгийн газар байгуулаад ажиллаж байна. Гэтэл тодорхой хэдхэн улстөрчдийн үйл ажиллагаанаас шалтгаалаад эвсэл тарчихлаа. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүн гээд сууж байгаа бид нараас үл хамаарч ганц нэгхэн хүн асуудлыг шийдээд эвслийг хуулийнх нь хувьд байхгүй болгочихлоо. Үүнээс үүдээд бид цаашдаа яах ёстой вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр АН нэг талд нь МАХН нөгөө талд нь гараад бие биенээ шүүмжлээд, талцаж маргалдаад байх нь хамгийн амархан шийдчих асуудал. Гэхдээ аль аль талдаа хамтраад Монгол улсынхаа эрх ашиг, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явъя гэж хамтарсан бүлэг байгууллаа. Засгийн газар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин АН дотор болж байгаа үйл явц нь мөн л ганц нэг улс төрчдөөс шалтгаалсан нөхцөл байдал. Энэ бүхнийгээ АН ямар нэгэн байдлаар даван туулах байх. Бид нэг удирдлагатай, нэг улстөрийн хүчин болж төлөвшиж явах ёстой гэж үзэж байгаа. АН-ын ҮЗХ-ны дийлэнх гишүүд цуглаад хуралдчихаад байхад асуудал шийдэж чадахгүй байгаа нь манай намын дотоод асуудал. Үндсэндээ нэлээд төвөгтэй байдал үүсчхээд байгаа л даа. Ойрын хугацаанд намын дарга гээд байгаа хүмүүс тодорхой хэмжээний зөв-шилд үрч, АН-ын дээд шатны хурлаа хийж асуудлыг шийдэх болов уу гэж бодож байна.

-Сүүлийн үед хөдөлгөөн нэртэй сүржин шоунууд элбэгшлээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Нийгэмд янз бүрийн хөдөлгөөн байхыг үгүйсгэхгүй. Нэгэнт Үндсэн хуулиа баталчихсан. Хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрх бүгд чөлөөтэй. Бид 1990 оноос хойш талцаж, маргалдан багагүй цаг алдсан. Аль нэг улстөрийн хүчин Засгийн Эрх авахаар нөгөө нь ямар нэг байдлаар шүүмжлээд байдаг үүнээс болоод шинэчлэлийн зоригтой алхам хийж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр ийм таатай нөхцөл байдал үүссэн үед ТББ, компаниуд хамтарч ажиллах нь чухал байна. Хамтраад ажиллана гэхээр хяналт байхгүй гэсэн үг биш. Бие биедээ хяналт тавьдаг. Зөв бодлогоо дэмждэг. Ингэж явахгүй бол Монгол гэдэг айлын учрыг олох гээд дэлхий нийт хараад суухгүй шүү дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.