Ц.Жадамбаа: Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газрын Дарга
2013.02.26

Монгол Дэлхийн улс орнуудтай зэрэгцэн хөгжих ёстой

"Шонхор суваг” телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор энэ удаа  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа уригджээ. 

Ц.Жадамбаа: IT-ийн гэдэг утгаар сал­барын хүмүүсийн дунд  эмзэглэл яваад байх шиг байна. Үүнийг би ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Дэлхийн улс орнуудтай зэрэгцэн хөгжих ёстой, мөн Оюутолгой, Тавантолгойгоос илүү Монголд баялаг авчрах учиртай салбар болохоор мэргэжлийн хүн удирдаагүйгээс болж энэ салбар уначих вий айдас байна. Тиймээс тэр өнцгөөс нь хандаж байгаа болов уу. Анх энэ шүүмжлэлийг нь ойлгохгүй эмзэг хүлээн авч байлаа.