Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар УИХ ажлын хэсэг байгууллаа
2010.06.17

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар УИХ ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Үүнд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, харин гишүүдээр  нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн, Б.Батбаяр, Н.Батбаяр,  Д.Одхүү, А.Тлейхан,  Д.Тэрбишдагва, Ц.Цэнгэл нар ажиллахаар боллоо.

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан ажиллуулахын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тэдний саналыг авах замаар иргэдийн оролцоог хангаж ажиллахыг байнгын хорооноос ажлын хэсэгт үүрэг болгожээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.