Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг томилов
2012.08.29

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг томилов

ТОВЧХОН
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь ажлын хэсгийн ахлагч нарыг сонгох тухай байв. Тухайлбал, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах бүхий ажлын хэсгийн ахлагчаар тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг , Хадгаламж даатгалын тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслийг боловсруулах бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг сонгох нь зөв гэж тус бүр үзлээ. Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.