Н.Алагаа: Санаа нэгдэхгүй бол, бид урагшлахгүй
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.01.28

Н.Алагаа: Санаа нэгдэхгүй бол, бид урагшлахгүй

Ашигт Малтмалын Хуулийн урьдчилсан хувилбарын талаархи илтгэл

Түүний илтгэл ашигт малтмалын нөөцийн эзэмшил, лицензтэй холбоотой хүнд суртал, мөн лиценз шилжүүлэх эрх зэрэгтэй холбоотой заалтуудыг хуулинд оруулахын ач холбогдлын талаар байлаа.

Ийм нөхцөлөөр ажиллах ёстой гэвэл хөрөнгө оруулагчид ямар нэг компанид хөрөнгө оруулахаас хаширлаж мэдэх тул Монголын компаниудыг хохироохгүй гэдгийг нэн түрүүн тэмдэглэж, хамгийн ашигтай хуулийг боловсруулахад оролцогч бүх талуудын хоорондын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг хэлэв.

"Өнөөдөр Монголд засгийн газар болон хувийн хэвшил нэгдмэл санаатай болсон байх шаардлагатай байна. Санаа нэгдэхгүй бол, бид урагшлахгүй."

Тэрээр илтгэлдээ "Хуулийг батлах гэж яарах шаардлагагүй бөгөөд ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид үүнийг улс төрийн хэрэглүүр болгон ашиглахгүй байх ёстой. "Муу хууль байна гэж хэлэхийн оронд, бид өөр заалтуудыг хайж олох хэрэгтэй. Эдгээр заалтуудын хувилбаруудыг олох өөрсдийн ажлын хэсгийг бид томилно." хэмээн хэлсэн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга П.Цагааны үгээс иш татаж, хуулийг улам сайжруулахад хувийн хэвшлийнхний оруулах хувь нэмэр, цаг хугацаа байсаар байна хэмээлээ.