2013.06.10

Ботаникийн цэцэрлэгт барилга барих нь яав ч зөв биш

Өнөөдөр сонины "Өнөөдөр"-ийн асуулт булангаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараах асуултад хариулт авлаа.

-Ботаникийн цэцэрлэгт Шүүх, прокурорын цогцолбор барих нь зөв үү?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Ботаникийн цэцэрлэгт Шүүх, прокурорын цогцолбор барих нь буруу. Улаанбаатар хотод Монголын хүн амын тэн хагас нь амьдардаг.

Нийслэлд ногоон байгууламж дутагдалтай байгаа

Нийслэлд ногоон байгууламж дутагдалтай байхад Монголд ганц байдаг Ботаникийн цэцэрлэгт барилга барих нь яав ч зөв биш.

Мод тарих, ургуулах амаргүй. Ямар газар мундсан биш. Шүүх, прокурорын цогцолборыг өөр газарт барьж болно шүү дээ.