С.Баярцогт сайд охиноо ангийнхантай нь Төрийн ордонд урьжээ
2011.05.23

С.Баярцогт сайд охиноо ангийнхантай нь Төрийн ордонд урьжээ

Сангийн сайдын охин ахлах сургуулиа төгсөж буй юм байна. Тэрбээр өчигдөр аавынхаа урилгаар ангийн нөхөдтэйгээ Төрийн ордонд зочилж, танилцлаа. Эрхэм сайд чуулганы хуралдаанд сууж байснаа зургийн аппаратаа шүүрээд яаран гарсан юм. Охин нь Ордонтой танилцаж яваа учир хамтдаа зургаа татуулахаар ийнхүү яарчээ. Түүний охин "Орчлон" сургуулийн 11 дүгээр ангийг дүүргэж буй аж.  Удалгүй сайд чуулганы танхимд орж ирэн суудлаа эзлэв.Чуулганы танхимтай танилцахаар сэтгүүлчдийн суудаг хэсэгт орж ирсэн сурагчдын дунд охин нь байлаа. УИХ-ын дарга мэндчилгээ уншихдаа "С.Баярцогт сайдын урилгаар "Орчлон" сургуулийн 11а, 116 бүлгийн сурагчид чуулганы ажилтай танилцаж байна" хэмээн танилцуулна лээ. Сайд ч суудлаасаа хүүхдүүдийн, охиныхоо зургийг дарж харагдсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.