АРВАН НЭГ ДЭХ ОНЫ АЛДАРТНУУД ТОДОРЛОО
Энэ оны хувьд Сонгуулийн шинэ хууль батлагдан гарснаар оны дараа аливаа санал асуулга, шалгаруулалт явуулж болохгүй болсон тул уламжлалаа зөрчихөөс өөр аргагүйд хүрэв. Гэхдээ туулай жилийн монгол түмний манлай эрхмүүд энэ санал асуулгын дүнгээр бүрнээ тодрон гарсан гэх үндэслэлтэй. Учир нь тэднийг хэнээс ч хараат бус, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн 100 хүн шалгаруулсан билээ. Энэ жилийн шалгаруулалтын онцлог юу байв аа? Өрсөлдөөн тун ширүүн байв. Шилдэг арвын 4-10-р байр ердөө 1-2 онооны зөрүүгээр шийдэгдсэн, зарим нь адил оноотой барианд орж, зөвхөн онооны чанараар байр нь тодорхойлогдсоныг уншигчид анзаарч буй байх. Нөгөө талаар сонгуулийн угтал жил гэдэг утгаараа улстөрчдийн өрсөлдөөн онцгой байлаа. Гэхдээ ямар ч тохиолдолд олны санаа бодлын илэрхийллээс нэг их хол зөрдөггүй өнгө төрх дахиад л давтагдсанд бид баяртай байна.
Зуун эрхэм маань туулай жилд Монголдоо магнай нь байсан гэж үзсэн 97 хүнийг нэрлэжээ. Тэдний дунд 90 настай, ардын уран зохиолч Бөхийн Бааст гуай, өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэм цээний алтан медаль хүртсэн 10 настай Д.Номин-Эрдэнэ, “Боловсрол суваг” телевизийн хүүхдийн үлгэрийн баатрын дүр Бонго, Мишээл, Мо жух хүртэлх өвгөн буурлаас өсөх маргаашийн ирээдүй хүртэлх янз бүрийн насны, төрөл бүрийн ажил мэргэжлийнхэн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ца хиагийн Элбэгдорж Тэргүүн алдарт наас тун цөөн саналаар аман хүзүүдэв. Түүнд монголчууд итгэж, “Ардчилсан Ерөнхийлөгч”-өө хүндэлж, Монголын хоо ирээдүйг түүнтэй холбосоор байгаа нь илэрхий байна. Дэлхийд үнэлэгдсэн Ерөнхийлөгч маань Монголынхоо алдартнаар дахиад ч олон жил шалгарах биз ээ. Арван нэгэн жилийн түүхэнд анх удаа бизнесийн төлөөлөл багтав. Тэр хүн бол MCS-ийн захирал Ж.Оджаргал. Тэр бүтээгч.
Монгол орны хөгжил дэвшлийн түүчээ нь болж, эх орныхоо эдийн засгийн өсөлтийн нэгэн онцгой хэмжүүр нь байж чадсан түүнийг, түүний хамт олныг монгол түмэн үнэлэн хүндэлж байгаагийн илэрхийлэл энэ болов. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд арваннэгэн удаагийн шалгаруулалтад арваннэгдэхээ шалгарсан цорын ганц хүн болоод байна. Тулхтай улстөрч, тууштай төрийн зүтгэлтэн хэмээх үнэлэмж түүнийг ямагт дагалдсаар байгаа нь энэ биз ээ. Харьцангуй залуу ч, хат сууж, туршлага хуримтлуулсан, шинэ цагийн боловсрол, ажил хэрэгч чанарын төлөөлөл болсон сайд С.Баярцогт, Г.Занданшатар нар шалгаруулалтад анх удаа багтлаа.
Монголын сонгодог урлаг дэлхийн энд хүрсэн гэдгийг манай дуурийнхан удаа дараа баталсаар байгаа. Энэ жил Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Э.Анхбаяр нарын залуучууд дэлхийн хэмжээний уралдаанд цахиур хагалж, монголчуудаа баярлуулан, Монголынхоо нэрийг дуурсгалаа. Тэднээс Э.Амартүвшин Алдартан болж, Г.Ариунбаатар маань аман хүзүүдэв. Хотын Мээр Г.Мөнхбаярыг “Ажил хийж, үр дүнд хүргэж байгаа” гэсэн тодорхойлолт дагалджээ. Хот гэдэг их айлын зах хязгаар нь харагдахгүй их ажлыг эмхэлж цэгцлэхийн төлөө зүтгэж, чармайж, оршин суугчдынхаа талархал дэмжлэгийг хүлээж чадаж байгаагийн үнэлэмж нь “Оны алдартан”-аар хоёр дахиа дараалан шалгарч байгаа энэ үзүүлэлт мөн биз ээ.
Спортынхон жил жилийн шалгаруулалтад өөрийн төлөөлөлтэй байдаг уламжлал энэ удаад ч давтагдав. 2011 он буюу туулай жилд манай спортынхон дүүрэн амжилттай, медалийн арвин ургацтай байсан. Тэдгээрээс Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд анх удаа 1024 бөх зодоглоход 10 даван түрүүлж, харцага цолтноос шууд аварга хэмээх эрхэм цолыг гуядаж авсан, энэ жилийн наадмын хэдэн зуун дамжих тод сонин үзэгдлийн нэгэн болсон С.Мөнхбат, Монголын боксын түүхэнд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтан болсон П.Сэрдамба нарыг санал асуулгад оролцогчид хамгийн олон нэрлэсэн байв.
Энэ мэтээр туулай жилийн шалгаруулалтын онцлог, сонин сайхныг дурдаж болохоор байна. Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэлийн түүчээ “Өнөөдөр” сонин шалгаруулалтаа цаа шид ч үргэлжлүүлэх болно. Ирэх жи лүүдэд Монголоо дуурсгасан, мон голчууддаа хүндлэгдсэн Эрхэм иргэд олон олноор төрөн гарах нь дамжиггүй. Алдартан олон байж, ард нийтээрээ, Монгол даяараа алдар хүндийн оргилд гарах болтугай. Үүний төлөө бид “Алдартан”-уудаа нэрлэдэг билээ.
"ТҮЛХҮҮРТОГЛОГЧ"
Хамтарсан ЗасгийнСангийн сайдыг"залуухан" л гэхээс биш,хэн одоо "живхтэй" гэхвэ дээ. С.Баярцогтынөөдөөс хүний, өөрийннамын хэн боловчбодож тунгаалгүйдуугарахаас жийрхэхболж. Улстөрчийнноён нуруу шаардсанүед бол Парламентынбуурлуудаа чдагуулахааргүй төлөвбайж сурчээ, тэр.С.Баярцогт ардчилсанхувьсгалын уухайхашгирч яваагүй ч,буянаар нь хэтэрхий "багадаа" их улс төрд хөл тавьсан. "Бага хурлын гишүүн байхдаа шинэ Үндсэн хууль батлалцсан" хэмээн хүүрнэн өгүүлж суугаа тэрбээр Парламентад гурвантаа сонгогдож, хоёр ч Засгийн газрын сайдаар ажилласан арвин намтрыг хөтөлж явна."Өнөөдөр" сонины "Есөн алдартан" шалгаруулалтад С.Баярцогт анх удаа тунаж байна. Оюутолгойн гэрээг хуудуутай болсон хэмээн шүүмжлэгсдийн овоо хараанд өртөж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд "байцаагдсан", Сангийн сайдын суудлаас нь огцруулах хэмжээнд хэл ам өрнөсөн гээд түүний хувьд 2011 он адармаатай явдлаар цөөнгүй жил байлаа. Гэхдээ тэр энэ бүхэнд барьц алдаад байхааргүй нэгэн болжээ.Товчхоноор бол С.Баярцогт АН-ын оюун санааны цөмийг бүрдүүлэгч гол улстөрчдийн нэг яах аргагүй мөн. Мэдлэг боловсрол, туршлага, улс төрийн соёл хийгээд хат аль аль нь түүнд бий. Хамтарсан Засгийн газраас АН-ыг өрх тусгаарлуулах аян ужгирч байх ахуйд С.Баярцогт хувийн улс төр хөөхөөс илүү сайд нарын танхимын гишүүний хувьд улс орны тогтвортой байдлыг эрхэмлэж чадав. Монголын түүхэнд урьд хожид байгаагүй томд тооцогдох 2012 оны төсвийг батлуулсан. Эрх баригч МАН, АН-ын хамтран ажиллаж буй эдийн засгийн томоохон төсөлд С.Баярцогт нэгэнт "түлхүүр тоглогч" болжээ. Одоо тэрбээр АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн удирдлага дор Тавантолгойн Баруун Цанхийн ордыг ашиглах хөрөнгө оруулагчдыг сонгох Ажлын хэсэгт ажиллаж буй. Монгол төрийн түшээ С.Баярцогтыг зөвхөн улстөрч гэж харах биш, эдийнзасагчийнхан нь хувьд нийгэм хүлээн зөвшөөрөх болсон тул 2011 он түүнийг алдаршууллаа."ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН НОЁН НУРУУ"
"Өнөөдөр"-ийн алдаргнаар завсаргүй 11 дэх удаагаа нэрлэгдэж буй М.Энхболдын "нууц" юунд байна вэ. Тэрбээр анх Улаанбаатарын Мээр байхдаа "Есөн алдар-тан"-д шалгарч, Ерөнхий сайдаар ажиллахдаа ч удаа дараа тунасан бол Шадар сайдын алба хааж буй сүүлийн гурван жил дараалан мөн л тухайн оны туршид нийгмийнхээ анхаарлыг татаж чадсан эрхмүүдийн нэгэн гэдгээ нотоллоо.М.Энхболд МАН-ын доторх тулгууруудын хамгийн бат бэх, найдвартай нь юм. Түүний нөхдийн байр суурь Монголын улс төрийн гол хүчний бодлогыг тодорхойлж, цаг үе, уйл явдлынхаа өнгө, данг илэрхийлж ирсэн гэж хэлэхэд болно. Гэхдээ М.Энхболдод дангаар ноёрхох түрэмгий араншин байдаггүй нь түүний улстөрчдөд, нийгэмд үнэлэгдсэн гол чанар гэж хэлж болно. Хүлээх, тэнцвэр олох, ачаа даах, нөхөрлөх, залууст итгэх зэрэг хүрээллийн төвд зогсоо хунд зайлшгүй байх ёстой зан төлөв М.Энхболдын хийдэг улс төрөөс шууд харагддаг. Одоогийн МАН хүчирхэг байна гэвэл, энэ нь түүний бодлого, байр суурь, харилцаа холбоо бөх бат байгаагийн илрэл юм. Хамтарсан Засгийн газрын эв нэгдэл, 2011 оны амжилт бүтээл ч М.Энхболдын нэр төр, хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Үүнийг Монголын нийгэм хүлээн зөвшөөрснийх, Шадар сайд 11 дэхээ туналаа."ШИНЭ ХҮН"
Тэрбээр Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар богинохон хугацаанд ажиллаж байж олонд танил болсон санагдана. Ямар ч байсан ийм алба хашиж байгаад л төрийн түшээ болсон юмдаг. 2003 онд дээрх яамны дэд сайдаар 33 настай хэн ч үл мэдэх залуу тодроход нь сэтгүүлч бид "Энэ нэг сонин нэртэй нөхөр чинь хаанаас гараад ирэв" гээд сураг ажиг тавиадахсан чинь ХАА-н банкны дэд захирлаар ажиллаж байсан хүн болж таарсан. Тэгэхнээ Орост дээд сургууль төгсөж санхүү эдийн засагч мэргэжилтэй болсон нэгэн байв. Түүнээс хойш буюу 1992-2000 онд мэргэжлийнхээ ажлыг хийж явжээ.Энэ үеэс хойш Г.Занданшатар улс төрийн адармаатай шатаар нэг их түүртэлгүй өгссөн юм. 2004 оны УИХ-ын сонгуулиар төрөлхБаянхонгор аймагтаа нэрээдэвшүүлж төрөө түшилцэхболсноос хойш долоо дахьжил нь өндөрлөж байна.УИХ-ын гишүүнээр хоёрдахь удаагаа сонгогдоодбайгаа гэсэн үг. Улс төрийншатаар тун ахар хугацаандхурдтай өгсөж 2009 онысүүлчээс Засгийн газрынгишүүн, Гадаад харилцаанысайдаар ажиллаж байна.2008 онд УИХ-ын гишүүнээрсонгогдсоноосоо хойшулстөрчийн хувьд бүр ч бяд суусан гэлтэй. Гадаад харилцааны сайд болох хүртэлх жил гаруйн хугацаанд УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга, намынхаа дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүн болсон нь үүнийг гэрчилнэ. Ийм товчхон намтартай.Г.Занданшатар манай сонины уншигчдын саналаар энэ онд анх удаа туулай жилийн алдартны нэг боллоо. Үүгээрээ тэр "шинэ хүн". Гэхдээ энэ санал түүнийг эрийн цээнд хүрсэн улстөрч, бусдын толгой дээр цахиур хагалах төр, нийгмийн зүтгэлтэн болж буйг нь нотолж буй бус уу.