С.Баярцогт: Монгол улсын ирээдүй залуучууд та бүхний гарт байна
2011.06.27

С.Баярцогт: Монгол улсын ирээдүй залуучууд та бүхний гарт байна

Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбооны ээлжит 4-р хуралдаан Мандал суманд болж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх, холбооны удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх, үйл ажиллагааны ойрын зорилтыг тодорхойлох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Ардчилсан намын ҮЗХ-ын гишүүн, аймгийн Ардчилсан намын дарга Д.Цогт-Очир болон ахмадуудын төлөөллүүд урилгаар оролцлоо. 

Сангийн сайд С.Баярцогт төр засгийн болон, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, холбооны идэвхитэн залуучуудад захиа сургамж хэлсэн юм. Тэрээр Ардчилсан намын үнэт зүйлийг улам бататгаж, үе үеийн гишүүдийн байгуулж бүтээсэн амжилт, явуулж байсан үйл хэргийг улам өргөжүүлж, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхны төлөө манлайлан оролцож идэвхитэй ажиллахыг хүсэн ерөөхийн хамт, Монгол улсын ирээдүй залуучууд та бүхний гарт, Та бүхний хүсэл тэмүүлэл, урам зориг, эрч хүч, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэл дээр байгаа шүү гэдгийг онцолсон юм. Хуралдаанд тус аймгийн 14 сум 2 тосгоны 150 гаран төлөөлөгчид оролцсон байна.

Мөн хуралдаанаар аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр МУын ерөнхийлөгчийн нэрэмжит Ц.Элбэгдорж хүрээлэнгийн Олон нийттэй харилцах албаны дарга Г.Оюунбатыг сонголоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.