Эрүүл мэндийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа
Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа
2013.08.01

Эрүүл мэндийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнөөдөр эхийн эндэгдлийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон Нэгдүгээр амаржих газрын удирдлагуудтай уулзлаа.

Дэд сайд хэлэхдээ хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг.

Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэгдүгээр амаржих газар болоод нийслэлийн Эрүүл мэндийн газар дахин эхийн эндэгдэл гаргахгүй байх тал дээр ямар арга хэмээ авч ажиллаж байгааг тодруулаад, эхийн эндэгдлийг зогсоох арга хэмжээг сайжруулж дахин эндэгдэл гаргахгүйн тулд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.

Мөн 2012 онд эхийн эндэгдэл гаргаагүй ажилласан Нэгдүгээр амаржих газарт 2013 оны долоон сарын байдлаар таван эхийн эндэгдэл гарсан нь анхаарал болгоомж суларсантай холбоотойг сануулж дотоод зохион байгуулалт, үйлчилгээ гээд бүхий л үйл ажиллагааг сайжруулах ёстой хэмээгээд нэгдүгээр амаржих газар дахин эхийн эндэгдэл гарсан тохиолдолд удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулга болгосон юм.