Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.08.09

Д.Дамба: Нүүрсний зах зээлээ Австралид алдаж байна

Манай улс 2011 онд 21, 2012 онд 20.5 тонн нүүрс экспортолсон. Харин 2013 онд нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадахгүй эрсдэлд орлоо.

Австраличууд нүүрсний экспортоо нэмэгдүүлж нэг тоннд шингэх өртгийг хангалттай бууруулж эхэлсэн. Орос, Индонез гэх улс Хятадын зах зээлийг авахын тулд нүүрсний үнийг бууруулсан. Мөн урд хөршийн хэрэглээ хасагдаж нүүрсний үнэ огцом буурсан нь манай гол экспортлогчид сөргөөр нөлөөлж нэг тонн нүүсний зах зээлийн үнэ тээвэрлэлтийн зардалдаа ч хүрэхгүй байдалд хүрлээ.  

Уг нь төмөр замаа барьчихсан бол нэг тонн нүүрсний тээврийн өртөг одоо байгаагаас дор хаяж 20-30 хувь буурах боломжтой. Гэтэл цаасан дээр байгуулсан төмөр замаа ярьсаар суутал нүүрсний зах зээлээ Австралид алдах эрсдэл тулаад байна.

Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:

Ер нь яг л тэгж байна. Австрали хэзээ ч экспортлогчдоо дарамталсан бодлого явуулдаггүй харин дэмждэг. Манай тамирчид бор зүрхээрээ ямар ч дэмжлэггүй урагшилж байхад яаж ялалт байгуулах бэ дээ үүнтэй адил зүйл л болоод байна. Тиймээс  л Австралийн нүүрсний экспорт энэ жил эргээд нэмэгдэж харин манайх багассан. Хажуугаар нь шинэхэн Оросын экспорт гараад ирлээ. Манай төр унтаа байгаа нь хэцүү байна.

Уул уурхай

Төмөр замгүйгээс манай улсын нүүрсний тээврийн хятад хүрэх өртөг Австралиас хятад хүрэх өртөгтэй тэнцэж байна. Тус улсын тээврийн өртөг 76.2 доллар, харин манайх 200 хан км-т 60 доллар тээвэртээ зарцуулдаг. Ийм өндөр өртөгтэй тээвэрлэлттэй бид Австраличуудтай өрсөлдөж урд хөршийг нүүрсээр хангана гэдэг үлгэр.

Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:

Монголын уул уурхайн салбарын тоо хэмжээгээрээ, үнэ өртгөөрөө, чанараа тэргүүлж явдаг нүүрсний салбар нилээн хүнд байдалтай байна. Энэ асуудал жилийн өмнөөс эхэлсэн. Гол асуудалд нь нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр унасантай холбоотой.

Тэр дундаа Хятадын эдийн засаг тодорхой хэмжээний нөлөөллийг бий болгож байна. Үнэ ихээр унасан нь нүүрсний томоохон үйлдвэрлэгчдийн сэтгэлийн зовоож байна. Цаашлаад нүүрс үйлдвэрлэгчдэд бус Монголын эдийн засагт нөлөөлж байна. Одоо харин төр засгаас эрчимтэй шийдвэр гаргаж, бодит ажил хийх хэрэгтэй байна.  

Энэ жилийн хувьд эхний зургаан сарын байдлаар 7.5 сая тонн экспортолсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хагас жилийн байдлаар 3-4 сая тонн-ын зөрүү гарч байгаа. Жилээр бол 6-8 сая тонны алдагдал үүснэ. Дээрх байдлаар үргэлжилбэл 500-гаад тэр бум төгрөгийн алдагдал гарах тооцоо гарчээ.