2008.09.12

С.Баярцогт: Бага хурал хамгийн ажилсаг парламент байсан

Бага хурлаар хэлэлцэгдсэн хамгийн том асуудал нь ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг асуудал байсан. Мэдээж хоёр том гүрний дунд байдаг жижиг орны хувьд  бид шийдвэр  гаргахдаа олон хүний зөв¬шилцөөн дундаас гаргадаг байх юм бол Монгол Улс аль нэг тал руугаа хэлбийгээд байхгүй. Энэ үүднээс одоо¬гийн   сонголтыг  хийсэн. Парламентаар асуудлыг хэ¬лэлцдэг байх нь төвөгтэй, шийдвэр нь удаан гардаг ч гэсэн хөгжил болон ардчилал хүний эрхийг баталгаажуулж чаддагаараа онцлогтой. Бид  өмнө  нь  таван гишүүнтэй ажлын хэсэг гаргаад  ажиллахдаа Үндсэн хуулийн үзэл санааг улам төгөлдөршүүлэх хэлбэрээр өөрчлөлт хийх тухай тохирсон байгаа. Цаашаа парламентынхаа засаглалыг төгөлдөржүүлэх талаар өөрчлөлт хийх ёстой байх. Парламентуудыг дүгнээд ярихад хамгийн ажилсаг нь бага хурал байсан гэж боддог. Дараа дараагийн парламентууд аль болох бага хурлын түвшинд хүрч ажиллах ёстой. Энэ удаагийн парламентад тийм шаардлага байгаа. Яагаад гэвэл Монгол  Улс хөгжлийнхөө торгон ир¬мэг дээр ирчихсэн гэж бид үзээд байгаа. Энэ нь Арабын орнууд шиг өндөр хөгжилтэй болох уу, эсвэл Африкийн орнууд шиг шаварт суучхаад дороо эргэлдээд байх уу гэдгийг шийдэх дөрвөн жил болох учраас хамтарч ажил¬лах нь зөв зүйтэй  гэж хоёр талаасаа ойлголцолд хүрсэн гэж ойлгож байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.