Цөмийн технологийг манай улс олон салбарт хэрэгжүүлж байна.
2013.08.29

Манай улс цөмийн технологийг олон салбарт хэрэгжүүлж байна

Цөмийн технологийг манай улс олон салбарт хэрэгжүүлж байгаагийн нэг нь газар тариалангийн салбар юм.

Дархан-Уул аймагт байрладаг ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн цөмийн технологийг ургамлын шинэ сорт гаргах, хөрсний эвдрэл гэмтлийг тогтоох, үржил шимийг нь сайжруулах зэрэгт ашиглаж байна.

Тухайлбал, тус хүрээлэнгийн хөрсний микробиологийн лабораторид цөмийн технологийг ашиглах хөрсний эд эсийг ялган бактерийн бордоог гарган авч байгаа юм. Бактерийн бордоог жилд 6-8 тонноор бага хэмжээгээр үйлдвэрлэдэг байна.

УГТЭШХ-ийн лабораторийн эрхлэгч Б.Дэлгэрмаа: Бактерийн бордоо нь хөрсний үржил шимийг сайжруулахаас гадна тарималын ургацыг нэмэгдүүлдэг. Мөн экологийн цэвэр бүтээгдэхүүн.

Бактерийн бордоо бол экологийн цэвэр бүтээгдэхүүн.

Учир нь бактерийн гаралтай бүтээгдэхүүн нь химийн гаралтай биш учраас хөрснөөс нь ялгасан эсүүдийг эргээд байгальд нь өгдөг. Тиймд цөмийн энергийг ашиглаж байгаа гэдэг утгаараа биш, цөмийн энергийг энхтайваны зориулалтаар ашиглаж байгаа гэж үзэж байна гэв.

Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн биотехнологийн лабораторид бэсрэг булцуугаар хөрсгүй орчинд төмс тариалж байна. Жилд хоёр удаа 15-20 мянган бичил ургамал гаргаж, хүлэмжиндээ 50-80 мянгыг тарьж ургуулдаг гэнэ.