2013.09.20

Анхны эрдмийн хүрээлэн байгуулагдсаны ойн хурал боллоо

Монголын уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсаны 54 жил, анхны эрдмийн хүрээлэн байгуулагдсаны 40 жилийн ой буй. Тэгвэл эдгээр ойд зориулсан баярын хурал  хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар оролцсон.

Монголын уламжлалт анагаах ухааны онцлог гэвэл арга, билэг, таван махбод, хий, шар, бадганы онолоор суурь удирдамж болгож хүний биеийн бүтэц зохион байгуулалт өвчин судлал, эм судлал, эмнэл зүй гээд гүнзгийрсэн мөн онол дадлагыг хослуулсан, биеэ даасан шинжлэх ухааны салбар болжээ. Энэхүү хуралаар уламжлалт анагаах ухааны салбарын ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.