Хүн хөдөлмөрлөж чадвал үр дүнтэй, нүдэнд үзэгдэх зүйл хийж болдог
Хөдөлмөрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан
2013.09.26

Хүн хөдөлмөрлөж чадвал үр дүнтэй, нүдэнд үзэгдэх зүйл хийж болдог

“Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын Үндэсний чуулганыг угтан“Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж,

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол ур чадвар–Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид оролцлоо.

Энэ үеэд Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгаланаас тодрууллаа.

Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгаланг “Өнөөдөр их сэтгэл хангалуун байна. “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэж яригдаад хоёр жил болж байна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд монгол хүн юу хийж чаддаг юм бэ гэдгийг залуучуудаар төлөөлөл болгоод мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, техникийн коллежид сурч байгаа хүүхдүүдийнхээ ур чадварыг Дэлхийд гаргах зорилготой юм.

Ажилтай-Орлоготой Монгол хүн хөтөлбөр

Мөн 2015 онд Итали, Бразил улсад дэлхийн ур чадварын тэмцээн болно. Дэлхийн ур чадварын Монгол дахь хувилбарыг бий болгохоо зорьж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэгчид маань импортыг орлох олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг баяртай байна.

Мөн шинээр орж ирж байгаа  техник технологи нэвтрүүлсэн шинэ шийдэл юу байна? Инновацыг үйлдвэртэй хэрхэн шингээсэн байна гэдгийг өнөөдөр ярилцлаа. Төв талбай дээр бүгдийг цуглуулаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьдаг уламжлалт загварыг  эвдэн  хувцас, гутал, цүнх бүх зүйлийг хэрэглэсэн загварын шоу зохион байгууллаа.

Энэ нь залуучуудад хүн хөдөлмөрлөж чадвал ямар үр дүнтэй, нүдэнд үзэгдэх зүйл хийж болдог бэ гэдгийг харуулахыг зорилоо. Залуучуудыг хөдөлмөрлөх, хөдөлмөрийн үр шимийг бодитой үзэх хүсэлтэй тэмүүлэлтэй болгох талаас нь ажиллаж байгаа. Мөн  зохион байгуулалттай маш сэтгэл хангалуун байна. Учир нь түр сургалтад таван сар л суралцсан эмэгтэй хүн шүдэнзний хайрцгийг эксковатороор гарамгай хааж байна.

Үсчин, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэл гээд олон салбар чадвартай байгааг харж байна. Манай хувцасны үйлдвэрлэлийг явуулаад харахад 890 мянган төгрөгөөр нэхий дээлээ аваад, гутлаа аваад бүрэн хувцаслах боломжтой байна. энэ мэт жижиг дунд үйлдвэрлэл хийгээд явж байгаа. Хийж чадаж байгаа иргэдээ дэмжээд хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, Эдийн засгийн эрх чөлөөнд хувиараа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийг хүргэх хэрэгтэй.

Мөнгө бага байгаа нь тодорхой хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал гэхдээ хийж бүтээдэг аж ахуй нэгж ажилчдаа бид дэмжихийн төлөө л ажиллана.