ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал
2013.10.08

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам хуулийн төсөл боловсруулж, холбогдох төлөөллийн дунд хуулийн шинэчилсэн найруулгын  талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Зөвхөн хүүхэд үрчлэх асуудлыг хянан зохицуулахад 900 гаруй нийгмийн ажилтны орон тоо нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Хүн ам цөөнтэй манай улсын хувьд хүүхдээ найдвартай хүний гарт өгч, сайн хүн болгон өсгөхөд энэ чиглэлд анхаарах шаардлагатай байна хэмээн тэд тайлбарлалаа.

Үрчлэх үрчлүүлэх аль аль тал нь хариуцлагатай байх  олон нэмэлт заалт энэ хуулийн шинэчилсэн найруулгад тусгагджээ. Тухайн хүний эдийн засаг бүх талыг судалсны үндсэн дээр мэргэжлийн багийн шийдвэр дээр үндэслэн дүүргийн засаг даргын зөвлөлөөр хэлэлцээд дараа нь тухайн дүүргийн шүүхийн шийдвэрээр үрчлэлийг хийхээр боллоо.

Хүчирхийлэлд автаж байгаа хүүхдийг хамгаалахын тулд эцэг эхийн эрхийг хасч хүүхдийг улс асрамжид авах явдал байлаа. Энэ мэт шат дараатай олон хэлэлцүүлэг өрнүүлж байж гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина гэж байлаа.