Цаг агаараас Ерөнхий сайдын ажил хойшлов
Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.10.10

Цаг агаараас Ерөнхий сайдын ажил хойшлов

Ерөнхий сайд Н.Алтан хуяг өчигдөр 10.00 цагт Хөшгийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудлын ажилтай танилцах байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болж хойшилжээ

Цаг агаарын саатлаас болж, тоног төхөөрөмж ажиллахгүй учраас Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгаатай танилцах боломжгүй болсон байна.

Тиймээс Хөшгийн хөндий рүү явахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Хөшгийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлыг “Мицубиши-Чиёода”, “Ши- мизү-Данипо” корпораци түншлэлийн санал ирүүлснээс “Мицубиши-Чиёода” шалгарсан юм. Онгоцны буудал барих ажлыг “Жайка” олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэх юм.