Гадаад харилцааны сайд Л.Болд Европын Холбоо болон түүний гишүүн 24 улсын Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх, зөвлөх нарын төлөөлөгчийг энэ сарын 10-нд ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.
2013.10.11

Европын холбооны гишүүн орны элчин сайд нартай уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Европын Холбоо болон түүний гишүүн 24 улсын Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх, зөвлөх нарын төлөөлөгчийг энэ сарын 10-нд ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалт нь 2009 оноос жил бүр зохиогдож байгаа бөгөөд талууд Монгол Улс, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын төлвийг ярилцдаг.

Энэ удаагийн уулзалтын үеэр Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсантай холбогдуулан Монгол, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг шинэ нөхцөлд өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсыг ЕХ-ны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах”, ЕХ-ны GSP+ хөнгөлөлтийн ерөнхий схемийг үр ашигтай хэрэгжүүлэх, ашиглах, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Улаанбаатар нээх зэрэг асуудлаар санал солилцож, өөрийн орны төр, нийгэм, эдийн засгийн байдал, уул уурхайн салбарт хийгдэж буй ажил, хэрэгжүүлж буй бодлого зэргээс танилцууллаа.

Европын Холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш байх хүсэлтэй байгаагаа албан ёсоор дахин илэрхийлж, энэхүү гуравдагч хөршийн хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Европын Холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш байх хүсэлтэй байгаагаа албан ёсоор дахин илэрхийлж, энэхүү гуравдагч хөршийн хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

ЕХ-ны Элчин сайд нар мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нартай уулзаг Монгол Улс, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо.